Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Ярилцлага»Э.Сүмбэ: “Түүний буруу” жүжгийн дүрүүдийн ойлгомжгүй, адармаатай амьдрал, харилцааны зөрчлийг хөгжмөөр илэрхийлэхийг хичээлээ
Ярилцлага

Э.Сүмбэ: “Түүний буруу” жүжгийн дүрүүдийн ойлгомжгүй, адармаатай амьдрал, харилцааны зөрчлийг хөгжмөөр илэрхийлэхийг хичээлээ

Урлаг Урлаг16/03/2026Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Бүсгүй” уран сайхны кинонд “Хурд” хамтлагийн дуучин, Гавьяат жүжигчин Д.Төмөрцогийн дүрийг чадварлаг бүтээж, үзэгчдийн хайрыг татаад байсан залуу уран бүтээлч Э.Сүмбэ энэ удаа “Pro” театрын “Түүний буруу” жүжигт Мэрлин Мэнсоний дүрд ажиллахаас гадна жүжгийнхээ хөгжмийн зохиолчоор ажиллажээ. Тэрбээр 2021 онд “Сити” их сургуулийг жүжигчин мэргэжлээр төгссөн билээ.

Ингээд залуу уран бүтээлч Э.Сүмбэтэй ярилцсанаа хүргэж байна. 

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Түүний буруу” жүжиг нээлтээ хийсэн даруйдаа шүүмжлэгчид, үзэгчдээс өндөр үнэлгээ авч байна шүү дээ. Уран бүтээлчийн хувьд сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Баярлалаа, жүжиг маань Монголын театрын урлагт бас нэг шинэ өнгө төрх болж чадсан гэж найдаж байгаа. Учир нь манайд өсвөр насны хүүхдүүдэд зориулсан тайзны уран бүтээлүүд тун ховор тоглогддог, бараг л байхгүй гээд хэлчихэд буруутахгүй байх.  Мөн “Түүний буруу” жүжгийг ОХУ-ын найруулагч найруулан тавьсан гэдэг нь нэг онцлог байлаа.

-Таны ажилласан анхны жүжиг байв уу,  тайзны уран бүтээлд ажиллах ямар байв?

-Миний хувьд оюутан байх цагаасаа жүжгийн дууны найруулагчаар ажиллаж ирсэн. Өмнө нь “Alpha” “Orfey” тэргүүтэй театруудтай хамтран ажилласан туршлагатай. “Pro” театрын хувьд анхны уран бүтээлээс нь хойш одоог хүртэл хамт яваа. Гэхдээ “Түүний буруу” жүжиг бол миний хувьд хөгжмийн зохиолчоор ажилласан анхны бүтээл байлаа.

-Жүжиг, уран бүтээлийн хөгжим гэдэг зохиол, жүжигчдийн жүжиглэлтийн амилуулах үзэгчдэд илүү хүргэх гол зүйл байдаг. Таны хувьд хөгжмөөрөө ямар хүч жүжигтээ өгөхийг хичээсэн бэ?

-“Түүний буруу” жүжигт ихэвчлэн альтернатив, панк рок урсгалын хөгжмүүдийг шингээсэн. Гаднаасаа харвал дан ганц гол дүрийн хүүгийн сонирхдог дуртай урсгал гэж харагдах байх. Гэхдээ үнэндээ ээжийн дүрийн сэтгэл зүй, тэр гэр доторх ойлгомжгүй адармаатай амьдрал, дүрүүдийн харилцааны дундах зөрчил зэргүүдийг илэрхийлэхийг хүссэн. Эцсийн үр дүнд хамгийн боломжит тохирох хөгжмийн урсгал нь энэ болж таарсан даа.

-Зохиол дээрээс анх өөрийнхөө дүрийг уншаад ямраар төсөөлсөн бэ?

-Миний дүр зохиол дээр байхгүй ээ. Бид бүгд жүжгээ бүтэн амьд хөгжимтэй байлгахыг хүссэн. Тийм ч учраас жүжгийн нэг хэсэг болж нэг дүр болон тоглогдож байгаа. Монголд дуурийн театраас бусад театр амьд хөгжимтэй тоглодоггүй. Амьд хөгжим байсан ч 1-2 үзэгдэлд л гардаг. Гэтэл гаднын бүхий л театр амьд хөгжимтэй явдаг. Миний хувьд тэр стандартыг нэвтрүүлэхийг хүсэж байна.

-“Pro” театр болон туршлагатай жүжигчидтэй хамтран ажиллах ямар байдаг вэ?

-“Pro” театрын уран бүтээлчид маш өөр хүмүүс гэж би боддог. Үүсгэн байгуулагч ах эгч нар маань ОХУ-д төгсөөд ирсэн учир үзсэн харсан зүйлс нь Монголд төгссөн бидний хувьд маш сонирхолтой шинэлэг байдаг. Өдийг хүртэлх ажиллаж байгаа дөрвөн жил маань дахин нэг их сургуульд сурч байгаа юм шиг л санагддаг даа.

-Залуу жүжигчний хувьд тайзны уран бүтээлчээр голчлон ажиллах хүсэлтэй байгаа юу?

-Миний хувьд тайзны уран бүтээлд бол хөгжмийн зохиолч, дууны найруулагч бүүр цаашлаад найруулагчаар ажиллах хүсэл зорилготой. Харин дэлгэцийн уран бүтээлд жүжигчнээрээ ажиллах хүсэлтэй.

-Жүжигчин болоход юу нөлөөлсөн бэ?

-Багаасаа л урлагийн хүн болохыг хүсдэг байсан.

-Залуу уран бүтээлчийн хувиар ямар жүжигчин, уран бүтээлч байхын хүсдэг вэ?

-Өөрийнхөө хийх зүйлийг тултал нь хийж чаддаг мэргэжлийн уран бүтээлч байхыг л хичээдэг дээ.

-Өмнө нь  “Бүсгүй” кинонд “Хурд” хамтлагийн Цогоогийн дүрд тоглосон нь хүмүүст их хүрсэн шүү дээ. Тус дүр, уран бүтээлийнхээ талаар ярихгүй юу?

-Бүсгүй УСК-д тоглох үнэхээр гайхалтай хувь тавилан, аз завшаан байсан. Тэр дундаа миний анхны дэлгэцийн уран бүтээл учраас илүү үнэ цэнтэй. Хурд гэх гайхалтай хамтлагийн тэр дундаа 1000-д нэг заяагдсан төмөр хоолойт Цогоо ахын дүрийг бүтээх их нэр төрийн явдал байсан даа. Хамгийн сайнаараа дүрээ гаргах гэж хичээсэн.

-Хүмүүсийн  хайртай уран бүтээлчийн дүрд тоглох амаргүй байсан байхдаа. Юун дээрээ хамгийн их анхаарч тоглосон бэ?

-Дүрийн судалгаа хийх миний хувьд их хүндрэлтэй байсан. Учир нь кино зураг авалт эхлээд удаагүй байхад хамтлагийн ах нар гадаад руу аялан тоглолтоор явчихсан. Миний хувьд Цогоо ахтай зураг авалтын сүүлчийн өдөр л биечлэн уулзсан. Дүрийн судалгааны хувьд интернэтээс бүхий л амьд тоглолтын бичлэгүүдийг нь үзэж ямар дууг дуулахдаа ямар сэтгэл зүйтэй байна. Аль хэсгийг нь дуулахдаа биеийнхээ аль хэсгийг яаж хөдөлгөж байна гээд л үзэж, судалсан. Бараг хэдэн градусаар гараа хөдөлгөж байгааг нь хэмжих нь л холгүй. Тэр хүнийг Монголын бүх хүн мэднэ, би нэг л зүйлийг нь өөр хийвэл, буруу хийвэл өөрийнхөө бүтээж буй дүрийг бүүр цаашлаад тухайн уран бүтээлийг ч баллах эрсдэлтэй гэдгээ ойлгож байсан.

-Ажиллахын хүсдэг дүр бий юү?

-Оюутан байхад багш маань бидэнд ингэж хэлдэг байсан юм. “Дүр та нарыг голно гэхээс биш та нар дүрийг голж болохгүй” гэж их үнэн үг шүү. Миний хувьд зүгээр хэдхэн минут, секунд харагдаад өнгөрөх жижиг дүр байсан ч түүнээс сурах мөн хөгжүүлэх маш их зүйл байдаг гэж боддог. Яах вэ, жүжигчин болгонд л мөрөөдлийн дүр гэж байдаг. Миний хувьд түлхүү сэтгэл зүйн хувьд ямар нэгэн асуудалтай эсвэл илүү нууцлаг дотоод тоглолт ихтэй дүрд дуртай. Мөн бүүр өөрийгөө эвдсэн сонирхолтой дүрд дуртай. Жишээ нь, “Dallas Buyers Club” кинон дээрх Jared Leto-н бүтээсэн дүр шиг дүрийг хэзээ нэгэн цагт бүтээхийг мөрөөддөг дөө.

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Ярилцлага Урлаг

Э.Намуун: Эрчүүд энэ киног үзээд бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйлээс эхэлдгийг олж хараасай

13/03/2026
Театр Урлаг

“Түүний буруу” орчин үеийн сэтгэлзүйн драмын жүжгийн талаарх үзэгчдийн сэтгэгдлээс

09/03/2026
Ярилцлага Урлаг

Б.Баяр: Европт хөгжсөн гэдэг урлагийн олон чиг хандлага, үзэл санаа Монгол Алтайн хадны урлагаас ч харагддаг

09/03/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Эх орны цэрэг” яруу найргийн наадамд Б.Баттулга түрүүллээ

16/03/2026

“Салхин мөр” уран бүтээлийн үзэсгэлэнг нээлээ

16/03/2026

Монголын үндэсний болон сонгодог уран бүтээлчид Австрид тоглоно

16/03/2026

Э.Сүмбэ: “Түүний буруу” жүжгийн дүрүүдийн ойлгомжгүй, адармаатай амьдрал, харилцааны зөрчлийг хөгжмөөр илэрхийлэхийг хичээлээ

16/03/2026

Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл Фрибурын олон улсын кино наадамд өрсөлдөнө

16/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.