Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Р.Чойномын дуу хоолойг магнитофонд бичсэн бичлэг “Өд” санд хадгалагдаж байна
Утга зохиол

Р.Чойномын дуу хоолойг магнитофонд бичсэн бичлэг “Өд” санд хадгалагдаж байна

Урлаг Урлаг20/03/2026Шинэчлэгдсэн:23/03/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойн хүрээнд “Р.Чойном-90 жил” үзэсгэлэнг Монголын Үндэсний музейд өнөөдөр /2026.03.20/ нээлээ.

Уг үзэсгэлэнг УИХ-ын Тамгын газар, ССАЖЗЯ, Төрийн шагналт, яруу найрагч Р.Чойномын “Өд” сан хамтран зохион байгуулж буй юм.

Р.Чойномын гэр музейг анх түүний багын найз Г.Тогоо санаачлан 1995 оны есдүгээр сард Хэнтий аймгийн Дархан суманд 400 гаруй үзмэртэйгээр байгуулж байв. Тус музейн үзмэрүүдийг 2002 оноос Улаанбаатар, Өндөрхаан, Даланзадгад, Сайншанд, Эрдэнэт, Чойр хотод дэлгэж байсан юм.

Энэ удаагийн үзэсгэлэнд яруу найрагч Р.Чойномын эдэлж хэрэглэж байсан хувцас хунар, бичгийн машин, тоглож байсан хөгжим, өөрийн гараар урласан зургийн цомог бүхий эд өлгийн зүйлс, бүтээл туурвилынх нь гар бичмэл, дууны шүлэгт аялгуу зохиосон эгшиглээс бичвэр, зурсан зураг, сийлбэр, амьдрал үйл ажиллаанд холбогдох түүхэн гэрэл зургууд зэрэг 100 гаруй цуглуулгын дээжээс дэлгэжээ.

Мөн Монголын Үндэсний музейгээс “Отгон дугараа” гар бичмэл дэвтэр, С.Батбаярын цуглуулгаас найрагчийн сийлсэн морины сийлбэрийг толилуулж байна.

Билигт найрагчийн 90 жилийн ойг тохиолдуулан нээж буй эл үзэсгэлэнгийн нээлтийн үеэр уран бүтээлээрээ мөнхрөх хутгийг олсон найрагчийн үзмэрийн сан хөмрөг өдрөөс өдөрт баяжиж буйг Р.Чойномын “Өд” сангийн тэргүүн, МУСГЗ, доктор Д.Ганболд тодотгов.

Тэрбээр, Монголын орчин үеийн уран зохиолын түүхэнд эх бичгийн судалгааг гүнзгийрүүлэн хийсэн цөөн уран бүтээлчдийн дотор их зохиолч Дашдоржийн Нацагдорж, яруу найрагч Ринченгийн Чойном нар онцгой байр суурь эзэлдэг.

Миний хувьд Р.Чойномын 4260 хуудас гар бичмэлийг цуглуулан судалж, үүний үндсэн дээр хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Түүнчлэн Чойномын уран бүтээлд тулгуурлан 50 гаруй ном эмхэтгэн хэвлүүлсэн. Үүнээс гадна Ардын уран зохиолч, Төрийн шагналт, яруу найрагч Шаравын Сүрэнжавын төрсөн дүү, Төрийн шагналт зураач Батцэндийн Пүрэвсүх гуай 1977-1978 онд Чойномын дуу хоолойг магнитофонд бичиж үлдээсэн байдаг. Уг үнэт бичлэг манай “Өд” санд хадгалагдаж байгаа” хэмээв.

Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд Р.Чойномын төрсөн дүү Р.Гансүх, эхнэр Н.Нина, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, Монгол Улсын Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Саруулбуян, МУСГЗ А.Цэдэн-Иш, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Нэргүй, ССАЖЗЯ-ны Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Ч.Энх-Амгалан, Монголын Үндэсний музейн захирал Д.Отгонсүрэн, Социал Демократ Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч Б.Пүрэвдагва, Хэнтий аймгийн Дархан сумын Засаг дарга Г.Батболд, эрдэмтэн судлаачид, яруу найрагчид, зураачид, Р.Чойномын төрөл төрөгсөд, үзэгч олон нийт оролцов.

Тус үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 7-ныг хүртэл олон нийтийн хүртээл болно.

Төрийн шагналт, яруу найрагч Р.Чойном Хэнтий аймгийн Дархан сумын нутаг Бор ухаа гэдэг газар 1936 оны 2 дугаар сарын 10-ны өдөр мэндэлжээ. 1946-1950 онд Дархан сумын бага сургууль, 1953-1957 онд Хэнтий аймгийн МАХН-ын хороо, “Ардын Депутат”-уудын хурлын гуйцэтгэх хорооны “Урагшаа” сонины газарт үсэг өрөгч, бичгийн машины бичээч, 1957-1960 онд БНМАУ-ын Урчуудын Эвлэлийн Хорооны зургийн тасагт зураач, 1960 онд Хотын Соёлын ордонд зураач, “Шинжлэх ухаан амьдрал” сэтгүүлийн хэвлэх газар зураачаар тус тус ажиллаж байжээ.

Р.Чойном 1969 оны 8 дугаар сарын 6-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын засаг төрийг бусниулан доройтуулах буюу сулруулах зорилгоор төрийн эсрэг чиглэсэн шүлгүүдийг зориуд бичиж харлуулсан гэдэг нэрийдлээр баривчлагдан, шийтгэгдэж, Дорноговь аймгийн Хажуу-Улаан дахь засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонид дөрвөн жил ял эдлэн 1973 онд суллагдаад 1976 он хүртэл Хэнтий аймгийн Батноров суманд нутаг заагджээ. Улмаар 1976-1979 онд Улаанбаатар хотод амьдарч байгаад зуурдаар нас баржээ.

1990 онд Монгол Улсын Төрийн шагнал нэхэн олгосон. “Гал морин цаг”, “Залуу нас”, “Сүмтэй будрын чулуу”, “Тал дахь тулалдаан”, “Хүн” шүлэглэсэн роман зэрэг яруу найргийн бүтээл туурвиж, олон арван уран зургийн бүтээл үлдээжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Монгол зургийн орчин үеийн сэтгэлгээний онцлогийг харуулсан “Best of Mongol zurag” үзэсгэлэнг нээв

23/03/2026
Утга зохиол Урлаг

Ж.Бадраа агсны орчуулга, ардын билиг зүй, монгол хэлний найруулгын судалгааны тухай эрдмийн чуулган болов

20/03/2026
Утга зохиол Урлаг

Ардын багш, Төрийн шагналт Ш.Чоймаагийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн гаргав

19/03/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Дитер Болены концертуудыг цуцалжээ

23/03/2026

Монголын говиос нэн ховор бичил хөхтөн амьтны яс олджээ

23/03/2026

“Хурд” хамтлаг Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн мюзиклийг толилуулна

23/03/2026

“Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан

23/03/2026

BTS -ийн тоглолт Сөүл хотыг доргиолоо

23/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.