Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»МЭДЭГДЭЛ
Нийгэм

МЭДЭГДЭЛ

Урлаг Урлаг09/07/2014Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10277877_509601412495910_704926538770055833_n4446799002014-07-09-10-28[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   2014 оны долдугаар сарын 4-ний өдөр Amjilt.com сайтыг ХХЗХ-ноос хаасан болон түүний эргэн тойронд өрнөж буй үйл явдалтай холбоотойгоор МСЭ байр сууриа илэрхийлж байна.

   Нэг.  Монголын сайтуудын холбооноос гаргасан мэдэгдэл, манайд ирүүлсэн хүсэлтэд дурдсанаар бол тус сайтруу ХХЗХ-ны ажилтан утсаар ярьж, Ерөнхий сайдын эзэмшдэг “Хаан жимс” амралтын газрын тухай мэдээллийг устгахыг шаардаж, шаардлагыг нь биелүүлээгүй учраас уг сайтыг “Хар жагсаалт”-д оруулан хаасан байна.

  Аливаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл, редакцийн зүгээс боловсруулан олон нийтэд түгээж буй нийтлэл нэвтрүүлгийн агуулгад төрийн байгууллагын зүгээс хяналт тавих нь хэвлэлийн эрх чөлөө, иргэдийн мэдэх эрхийг хаан боогдуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлэл олох, боловсруулах, түгээх үндсэн үүрэгт саад учруулсан бүдүүлэг үйлдэл юм. Дурдан буй тохиолдолд агуулгад хяналт тавихыг оролдоод зогсохгүй мэдээллийн цахим хэрэгслийн  үйл ажиллагааг  хаасан зөрчил гарсанд МСЭ харамсаж байна.

  Хоёр. Цахим мэдээллийн хэрэгслүүд ХХЗХ-ны зүгээс боловсруулан мөрдүүлж буй дүрэм журам, техникийн шаардлагыг хангаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн тохиолдолд хууль ёсны дагуу ямар арга хэмжээ авах нь ХХЗХ-ны эрхийн асуудал бөгөөд гагцхүү энэ эрх үүргээ хэтрүүлэн эдлэхгүй байхыг сануулж байна.

  Гурав. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг дээдлэх соёлыг бий болгохын төлөө хаа хаанаа хичээх, мэргэжлийн ёсзүйн алдаа гаргахгүй байх, аливаа мэдээллийг бүрэн дүүрэн баталгаажуулсны эцэст түгээх нь өөрийгөө асуудалд оруулахгүй байх цорын ганц гарц гэдгийг хэвлэл мэдээллийн салбарынхандаа зөвлөж байна.

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН ЭВЛЭЛ
2014.07.08

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Хоолны өдөрлөг төв талбайд өнөөдөр эхэлнэ

25/09/2026
Нийгэм Урлаг

Мисс, загвар өмсөгч Х.Бадамгэрэл: Монгол нэр, төрийн далбаа, үндэсний төлөөллийн эрхийг хэн нэгэн дур мэдэн ашиглаж болохгүй

23/09/2026
Нийгэм Урлаг

Батмөнх Даян хааны тухай дуу бүтээн дүрсжүүлжээ

22/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Казүо Ишигүрогийн “Толгодын бүдэг бараа” роман уншигчдад хүрч байна

25/09/2026

Адууны соёлыг хөгжүүлэх цогцолбор байгуулна

25/09/2026

Хоолны өдөрлөг төв талбайд өнөөдөр эхэлнэ

25/09/2026

Харви Вайнштейн бэлгийн хүчирхийллийн хэргээр 15 жилийн хорих ял авлаа

24/09/2026

Блюз хөгжмийн домог Бобби Раш: Би энэ бүхний өвөө нь

24/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.