Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн багш нарын “Урлаг ба урлахуй – 2026” уран бүтээлийн үзэсгэлэн өнөөдөр /2026.04.09/ нээлээ.
Тус үзэсгэлэн нь уран бүтээлч багш нарын бүтээлч сэтгэлгээг дэмжих, тэдний мэргэжлийн ур чадварыг олон нийтэд сурталчлан таниулах, харилцан туршлага солилцох нээлттэй талбар болох зорилготой.
Энэ удаагийн үзэсгэлэн “Монголын түүх” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд түүх, соёл, уламжлал, үнэт зүйлсийг дүрслэх урлагаар илэрхийлсэн 24 багшийн 45 бүтээлийг олон нийтэд дэлгэн үзүүлж буй бөгөөд оролцогчдын бүтээлийг уран сайхны илэрхийлэл, мэргэжлийн гүйцэтгэл, шинэ санаа, эрэл хайгуул, зохиомж болон өнгөний шийдэл зэрэг олон талт шалгуур үзүүлэлтээр үнэлж, шилдэг бүтээлүүдийг тодрууллаа.
“Урлаг ба урлахуй – 2026” үзэсгэлэнгийн шилдгийн шилдэг бүтээлээр Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн уран зургийн багш М.Энхбаярын “1241 оны энэ өдөр – Лигницийн тал” бүтээл шалгарлаа.

