Тусгаар тогтнолын талбайд нэг сарын өмнө нээлтээ хийсэн “Улаанбаатар уран баримал-2014” наадмын шилдгүүд маргааш тодорно. Шилдгүүдэд шагнал гардуулах ёслолын ажиллагаа маргааш 18.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох юм байна.
Наадамд ирсэн бүтээлүүдээс шилдгүүдийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан бөгөөд шилдэг гурван бүтээлийг шалгаруулж тус бүр дурсгалын цом, таван сая төгрөгөөр шагнаж урамшуулна.