Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалгасан мисс Б.Гантогоо
Уртын дуу

“Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалгасан мисс Б.Гантогоо

Урлаг Урлаг18/07/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
44929945892014071811526600879762014-07-18-13-21[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

                    

"Miss Mognolia-2005" тэмцээний тэргүүн байрын шагналт мисс Б.Гантогоо олон улсад нэр хүндтэй томоохон тэмцээнүүдэд амжилт гаргаж явсан сайхан бүсгүй. Тэрбээр 15 насандаа БНСУ-ын Андрей Кимын нэрэмжит модель центрийн ака­демийг төгссөн анхны монгол төгсөгч. Тухайн үедээ олон улсын 10 гаруй тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан удаатай. Монголынхоо охид, бүсгүйчүүдэд боломж олгож, эх орноо таниулах хэрэгтэй юм байна гэж үзэн “Мисс Монгол аялал жуулчлалын холбоо”-г байгуулсан байдаг. Энэхүү байгууллага нь өдгөө ч амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа билээ.

Б.Гантогоо "Би Өмнөговь аймгийн Ханбогд суманд өвөө, эмээгийнхээ дэргэд өссөн. Манай говийн ард түмэн их найрсаг, хөдөлмөрч, сайхан сэтгэлтэй улсууд байдаг юм. Манай нутаг чинь Гурвансайхан уул, Ёлын ам, Хонгорын элс гээд үзэсгэлэнт байгальтай сайхан нутаг. Хүн ер нь унасан газар, угаасан устайгаа байнга холбоотой байх ёстой гэж би боддог. Гурван жилдээ нэг удаа нутагтаа заавал очиж, мөргөж явбал ажил үйлс нь бүтэмжтэй бай­даг юм болов уу гэж боддог доо. Сүүлийн үед манай нутгийн Ханбогд уулыг Дэлхийн энергийн төв гэж тодорхойлж байгаа. Миний хувьд Ханбогд уулаа шүтдэг хүн. Нутгийнхаа уул ус, ард түмнийг шүтэж, биширч амьдрах юм бол хүний хүсэл, ажил үйлс бүгд бүтэмжтэй сайхан байдаг болов уу" хэмээн төрсөн нутгаа магтан ярьдаг.

                             

Түүнд МУСТА цолыг үндэсний дээл хувцсыг дэлхийн хэмжээнд гаргасан хөдөлмөр зүтгэлийг үнэлж өгсөн гэдэг.

Дэлхийн мисстэй өрсөлдөж байсан сайхан бүсгүйчүүдийг эх орондоо урьж, хүмүүнлэгийн үйлст уриалсан билээ. Тэгвэл энэ жилийн наадмаар түүний гавьяа зүтгэлийг үнэлж ССАЖЯ-наас “Алтан гадас одон”-гоор шагнасан юм. Тэрбээр загварын тайзнаа гараад 10 жилийг ардаа үджээ.

Д.Ана

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Опозит” хамтлагийн “Болор цом” тоглолтзургаадугаар сарын 7-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

19/05/2025

“Eurovision” тэмцээнд Австрийн дуучин JJ буюу Йоханнес Питч түрүүлжээ

19/05/2025

ФОТО: “Шийдсэн хүн” уран сайхны киноны нээлтээс

19/05/2025

37 дахь удаагийн “Номын баяр”-ын шилдгүүдийг шалгарууллаа

19/05/2025

Өнөөдөр Гавьяат жүжигчин, ДБЭТ-ын балетын тэргүүн гоцлооч О.Анужингийн төрсөн өдөр

19/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.