Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монгол туургатнууд Москвад наадав
Нийгэм

Монгол туургатнууд Москвад наадав

Урлаг Урлаг18/07/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
91e2972f307b5864original8795084342014-07-18-13-29[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Үндсэний их баяр наадмыг тохиолдуулан Москва дахь Монгол Улсын ЭСЯ-наас тус хотод оршин суудаг буриад, халимаг, тува, монголчуудын нутгийн зөвлөлтэй анх удаа хамтран 7 дугаар сарын 12-ны өдөр “Тал нутгийн эртний уламжлал, хүн төрөлхтөний биет бус соёлын өвийн дээжис” нэртэй “Угсаатан, соёлын бэсрэг наадам”-ыг Монгол Улсын ЭСЯ-ны төв байранд зохион байгуулав.

Арга хэмжээг Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл нээж эхлүүлсэн бөгөөд наадамд ОХУ-ын Холбооны зөвлөл, Төрийн Думын гишүүд, ГХЯ-ны ажилтнууд болон буриад, халимаг, тувагийн төлөөлөгчид оролцов.

Хүн төрөлхтөний биет бус соёлын өв болох наадам, уртын дуу, хөөмий, үндэсний бөх, монгол гэрээ монгол туургатнуудын төлөөлөгчдөд сурталчлав. “Угсаатан, соёлын бэсрэг наадам”-д буриадын хоёр, халимагийн гурав, монголын 7 бөх нийтдээ 12 бөх зодоглосноос сумын заан С.Пүрэв-Очир түрүүлж, аймгийн начин П.Ганзориг үзүүрлэв.

Мөн Монголоос уригдан ирсэн “Улаанбаатар” чуулгын уртын дуучин О.Анхчимэг, морин хуурч, хөөмийч И.Тэрбиш нар ая дуугаа өргөв. Буриадын дуучин Чингиз Аюшеев, Елена Аюшеева, Дашдондок Надцалов, Халимагийн Соёлын яамны сайд асан, хөгжмийн зохиолч Аркадии Манжиев нар нутгийнхаа дууг дуулж, халимагийн бүжигчид ардын бүжгээ бүжиглэж наадамчин олноо баясгав.

ОХУ-ын Байт сурын харвааны дасгалжуулагч, спортын мастер Баяр Гынинов буриадын “Сур харбаан”-ны үзүүлэх сургууль хийсэн нь олны таашаалд нийцэв.

Наадмын эхэнд зочиддоо монгол цагаан идээ, айраг сөгнөж, монгол цайгаа чанаж, монгол үндэсний хоол хуушуур, хорхог хийж дайлав.

Тувагийн нутгийн зөвлөл дарга, 88 настай Ондор Чимэддорж гуай сургаалтай сайхан үг хэлж хөөмийдөж, туваа дуу дуулж наадамчин олноо хөгжөөв.

Наадмын төгсгөлд ЭСЯ-ны ажилтнууд болон уригдан ирсэн монголчууд таван ханатай монгол гэрээ барьж үзүүлсэн нь монгол туургатнуудын сонирхлыг ихээр татсан юм. ЭСЯ-ны зүгээс энэ гэрийг халимагийн нутгийн зөвлөлд бэлэглэв.

“Тал нутгийн эртний уламжлал, хүн төрөлхтөний биет бус соёлын өвийн дээжис” оросоор “Наадам-Древний обычай степей, шедевр нематериального культурного наследия человечества”

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Нобелийн долоо хоног эхэллээ

06/10/2026
Нийгэм Урлаг

Дундговь аймгийн Төв номын сангийн 80 жилийн түүхийг баримтжуулжээ

06/10/2026
Нийгэм Урлаг

Дэлхийн багш нарын өдөр тохиож байна

05/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Аманда Сейфрид сексийн үзэгдэл олонтой байсан тул шинэ цувралд тоглохоос татгалзжээ

12/10/2026

Канадын зохиолч Энн Карсон 2026 оны Нобелийн шагнал хүртлээ

12/10/2026

“Социализмаар аялцгаая” үзэсгэлэн тухайн цаг үеийн нийгэм, соёлын амьдрал, өөрчлөлтийг музейн орчинд танин мэдэх боломжийг бүрдүүлжээ

12/10/2026

Дуучин Н.Ундрал Ардын жүжигчин, поп дива Б.Сарантуяатай хамтарлаа

12/10/2026

Хваса Монголд дахин ирнэ

12/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.