Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Тэнгэр, нар, түншлэл” нэртэй уран бичлэгийн үзэсгэлэн болно
Нийгэм

“Тэнгэр, нар, түншлэл” нэртэй уран бичлэгийн үзэсгэлэн болно

Урлаг Урлаг22/07/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
aob7sv8i8lu0horu7spkgd86r4728028992014-07-22-09-27[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монголын Соёл, яруу найргийн академи, Орчин үеийн уран зургийн галлерейгаас хамтран "Тэнгэр, нар, түншлэл" нэртэй уран бичлэгийн үзэсгэлэнг ирэх наймдугаар сард "Blue Moon" галерейд зохион байгуулах гэж байна.

Монгол улс, Япон улсын хооронд соёлын харилцаа эхэлсний 40 жилийн ойд зориулж, энэхүү үзэсгэлэнг Улаанбаатар хотноо зохион байгуулах аж.

Япон улсын нийгэм, улс төрийн зүтгэлтнүүд тус үзэсгэлэнд идэвхитэй оролцохоор бэлтгэж эхэлсэн бөгөөд Ерөнхий сайд тэргүүтэй Засгийн газрын гишүүд, парламентын гишүүд 30 орчим хүн энэхүү үзэсгэлэнд нэгдэхээр каллиграфи бичиж байгаа тухай мэдэгджээ. Үүний дотор Ерөнхий сайд Шинзо Абэ, Гадаад Хэргийн сайд Ф.Кешида нар оролцоно гэж зохион байгуулах хорооноос мэдээллээ.

Үзэсгэлэнг Японы талд зохицуулах ажлыг эрх баригч Либерал ардчилсан нам дах бүлгийн ахлагч Н.Хаяаши Мото ахалж буй бөгөөд одоогийн байдлаар Ерөнхий сайд асан Ю.Хатуяама, Парламентын зөвлөлүүдийн танхимын дарга Эда Хаски зэрэг хүмүүс бүтээлээ ирүүлээд байна. Тус үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Японы парламентын бүлгэмийн гишүүд Монгол улсад айлчлах төлөвлөгөөтэй байгаа юм аж.

Монголын талаас Монголын төр нийгэм соёлын зарим зүтгэлтэнүүд, уран бичлэгийн мастеруудын бүтээл дэлгэгдэх бөгөөд Монгол-Япон парламентын бүлгэмийн гишүүд идэвхитэй оролцохоор бэлтгэж байна.

Ирэх наймдугаар сарын 20-нд "Blue Moon" галерейд дэлгэгдэх уг үзэсгэлэнг энэ оны сүүлээр Япон улсад гаргахаар төлөвлөөд байгаа гэнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Өнчин” уран сайхны кино 22-ноос бүх кинотеатруудаар гарч эхэлнэ

21/05/2026

Ж.Замилан: Надад сахилгагүйтэж явсан үе бий. Гэхдээ шинэ уран бүтээл туурвихад нас оройтдоггүйг мэдэрч байна

21/05/2026

Өндөр гэгээний сүмийн дээврийн сэргээн засварлалтын ажлыг эхлүүллээ

21/05/2026

Ээтэн дугуй үзүүртэй хүрэл хутга

21/05/2026

Женни “Dazed Korea” сэтгүүлийн нүүрийг хагас нүцгэн чимлээ

20/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.