Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»“Яргуй-2026” наадамд 1800 гаруй хүүхэд өв соёлоо сурталчилж байна
Өв соёл

“Яргуй-2026” наадамд 1800 гаруй хүүхэд өв соёлоо сурталчилж байна

Урлаг Урлаг28/04/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Завхан аймагт хүүхдийн ардын урлаг, соёлын “Яргуй-2026” наадам болж, 1800 гаруй хүүхэд 22 төрлөөр өрсөлдөн өв соёлоо сурталчилж байна.

Энэ жилийн “Яргуй” наадмын онцлог нь уламжлалт урлагийн 20 төрөл дээр сур харваа, шагайн харваа зэрэг үндэсний спортын төрлийг нэмснээрээ онцлог болж байна.

Өнгөрсөн жил уг наадамд 1400 гаруй хүүхэд, залуус оролцож байсан бол энэ удаа аймгийн 38 ерөнхий боловсролын сургууль, дугуйлан, сургалтын төвийн 1800 гаруй хүүхэд оролцож байна.

Наадмын зорилго нь соёлын өвөөсөө суралцаж, түүнийгээ ур чадвар болгон хөгжүүлсэн хүүхэд багачуудыг олон нийтэд таниулах, мөн хүүхэд, залуучуудын уламжлалт урлаг, соёл, спортын төрлөөр хичээллэх сонирхлыг дэмжих, урамшуулах юм. Жилээс жилд оролцогчдын тоо нэмэгдэж буй нь монголын уламжлалт соёлын өвийг өвлөн суралцах хүүхэд, залуучуудын тоо өсөж байгааг харуулж байна.

Түүнчлэн уг наадам нь олон хүүхдэд уламжлалт соёлоосоо суралцах сэдэл өгч, урам зориг өгдөг ач холбогдолтой.

Энэ жилийн “Яргуй-2026” наадам дөрөвдүгээр сарын 26-нд эхэлсэн бөгөөд 28-нд өндөрлөж, шилдгүүдээ тодруулан шагнана гэж Завхан аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын Хүүхдийн хөгжил оролцоо хариуцсан мэргэжилтэн Д.Цэвэлмаа мэдээлэв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

ФОТО: Дэлхийн нүүдэлчдийн VI их наадмаас

01/09/2026
Өв соёл Урлаг

ФОТО: “НҮҮДЭЛЧИН” дэлхийн соёлын фестивалийн хаалтаас

24/08/2026
Өв соёл Урлаг

Зүрх хайрхны төрийн тахилга боллоо

22/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Реппер, продюсер Rokit Bay буюу О.Баярсайхан: Тулгатаа сайн анхааралтай уншаарай хө

04/09/2026

Венецийн кино наадмаар үзэгчид Жон Малковичид 13 минутын турш босож алга ташив

04/09/2026

Мэрилин Монрогийн талаар шинэ мюзикл бүтээнэ

04/09/2026

Мэгги Жилленхолл “Кино урлагийн салбарт хүйсээр ялгаварлан гадуурхах асуудал одоо ч бий” гэв

04/09/2026

Дэлхийн хөгжмийн ертөнцийн хамгийн нөлөө бүхий уран бүтээлч Бейонсе 45 нас хүрлээ

04/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.