Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Алтан-Өлгийн оршуулгын газрыг дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгоно
Нийгэм

Алтан-Өлгийн оршуулгын газрыг дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгоно

Урлаг Урлаг28/07/2014Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
al5075562882014072809308667656372014-07-28-09-39[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монгол Улсын төр нийгмийн зүтгэлтнүүдийг нутаглуулдаг Алтан-Өлгийн оршуулгын газар нь 4,6 га талбайг хамардаг бөгөөд Улсын онц чухал объектийн жагсаалтад байдаг. Харин  Засгийн газрын 2014 оны 100 дугаар  тогтоолоор Алтан-Өлгийн оршуулгын газрыг Улсын онц чухал объектийн жагсаалтаас хасаж, харуул хамгаалалтыг буулгажээ.  Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас харуул хамгаалалтын асуудлыг түр хугацаанд Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлд хариуцуулаад байгаа бөгөөд цаашид хэрхэн шийдвэрлэх талаар Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанд танилцууллаа.

Хүндэтгэлийн оршуулгыг газар нь А, Б, В гэсэн  гурван  хэсэгтэй ч газрын ашиглалт дууссан төдийгүй оршуулгын газрын тусгай хамгаалалтын бүсэд олон тооны айл өрх сууршиж байгаа юм байна.

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаас тус оршуудыг газрын тусгай хамгаалалтын бүсэд байгаа айл өрхүүдийг нүүлгэх асуудлыг шийдвэрлэхийг холбогдох байгууллагад үүрэг болголоо. Мөн  оршуулгын газрын ашиглалт дууссан тул хааж, арчлалт хамгаалалт болон орчныг сайжруулах зорилгоор шашны байгууллагын оролцоо, иргэдийн дэмжлэгтэйгээр дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгохоор шийдвэрлэлээ.

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох урьдчилсан зураг төслийг боловсруулах юм  гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолд дэлхийн 56 улс нэгдэн оржээ

27/03/2026

Гар аргаар товойлгон сийлж өнгөлсөн мана хөөрөг урлаачийн нарийн чадварыг харуулдаг

27/03/2026

Дуучин Ашер Диддиг өмгөөлөн, “Түүнийг буруу ойлгосон, тэр бол түүчээлэгч” гэв

26/03/2026

Реалити шоуны салбар агшиж байгаа ч хит контент үзэгчдийг татсаар байна

26/03/2026

Хүн, нохойн ​​хоорондох холбоо 15 000 жилийн өмнөөс эхтэй болохыг тогтоожээ

26/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.