Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Монгол туургатаны соёлын өв уламжлагч хүүхдүүдийн урлагийн наадам үргэлжилсээр
Уртын дуу

Монгол туургатаны соёлын өв уламжлагч хүүхдүүдийн урлагийн наадам үргэлжилсээр

Урлаг Урлаг30/07/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10087372584532014-07-30-15-41[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвөөс санаачлан хүүхэд өсвөр үеийнхэнд Монгол үндэстний соёл, урлагийн их өв санг түгээн дэлгэрүүлэх, эзэмшүүлэх, өвлүүлэх, тэдний авъяас чадварыг нь хөгжүүлэх, Монгол туургатан орнуудын хүүхэд багачуудын найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх, Монгол үндэстний соёл, зан заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх, соёлын солилцоог хөгжүүлэх зорилгоор Монгол туургатан хүүхдүүдийн анхдугаар наадмыг 1994 онд,  Монгол Туургатан Хүүхдийн II наадмыг 2006 онд, Монгол Туургатан Хүүхдийн III наадмыг 2011 онд Монгол Улсын Засгийн газар, Шадар сайдын ивээл доор Хүүхдийн төлөө үндэсний төв, Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Гадаад харилцааны яамтай хамтран, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, Монголын урлагийн зөвлөл, “Монгол костюмс” төвийн дэмжлэгтэйгээр амжилттай зохион байгуулж байсан билээ.

   Дээрхи наадмуудад Оросын Холбооны Буриад, Тува, Саха-Якута, Халимаг улсууд, Агийн тойрог, Эрхүү Мужийн болон БНХАУ-ын Өвөр Монголын болон Шинжан Уйгарын өөртөө засах орон,  АНУ, БНЭУ дахь Монгол Үндэстний хүүхэд багачууд оролцож байлаа. Энэхүү наадмуудын үйл ажилллагаанд ОХУ-ын Халимаг улсын Ерөнхийлөгч, ОХУ-ын Буриад улсын Боловсролын сайд, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Захиргааны Соёлын хэлтсийн дарга зэрэг хүндэт зочид, Монгол Улсын Их хурал, Засгийн Газрын гишүүд, соёл, урлагийн мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцсон билээ.

   Энэ удаагийн наадам нь Монгол үндэстэн хүүхэд багачууд, Монгол туургатан, Монгол хэлтэн орнуудын хүрээнд өргөжүүлэн соёлын наадам болгон 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 08 дугаар сарын 01-ний хооронд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” Төвд зохион байгуулагдаж байна.

   Монгол үндэстний соёлын өв уламжлагч хүүхдийн урлагийн энэ удаагийн наадамд Монгол, ОХУ-ын Буриад улс, Халимаг улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны болон АНУ, БНСУ-д амьдран суугаа монгол үндэстэн багачууд, тэднийг удирдагч багш нар оролцож байна.

   Хүн төрөлхтөний түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол туургатаны  соёл, урлагийн их сангаас суралцаж, түгээн дэлгэрүүлж буй хүүхэд, өсвөр үеийнхний урлагийн нэгдсэн тоглолт, уран бүтээлийн үзэсгэлэн, “Нүүдэлчдийн замаар” соёлын өдөрлөг, Монгол бичиг соёлын өдөрлөг, Монгол үндэстний хувцас, гар урлалын бүтээлийн үзэсгэлэн, үндэсний хувцас, гоёлын үзүүлэх шоу, түүхт дурсгалын газраар аялах зэрэг олон хөтөлбөр наадмын үеэр зохион байгуулагдана.

   ЮНЕСКО-д бүртгэгдсэн соёлын биет бус өвийг өндөр түвшинд эзэмшсэн ахмадууд өсвөр үеийнхэнд зориулан сургалт, үзүүлэх тоглолтууд зохиогдоно. Энэхүү хөтөлбөрт:

  1. Оюун ухааны олон улсын музей
  2. Хүүхдийн урлан бүтээх төв
  3. Монгол костюмс төв
  4. Соёлын өвийн төв
  5. Дүрслэх урлагийн музей
  6. Хүүхдийн ордны уран бүтээлч багачууд болон тэднийг дэмжигч залуу үеийнхэн, багш нар мөн ардын билгэ авъяастан Б.Одсүрэн, Т.Одсүрэн, Х.Цэрэнчимэд, Д.Батбаяр, З.Түмэн-Өлзий, Алт-Оросоо нар оролцож байгаа юм.

   “Монголын гайхамшиг” үзэсгэлэн төвүүдийн ажиллагаа энэ өдрүүдэд зохиогдож, урлагийн авъяастан багачууд нэгдсэн тоглолтоо амрагч үе тэнгийнхэндээ сонирхуулах аж. Түүнчлэн урлагийн наадмын нэгдсэн тоглолтын найруулагчаар Төрийн соёрхолт, Урлагийн гавъяат зүтгэлтэн, бүжиг дэглээч С.Сүхбаатар ажиллаж байгаа ажээ. Мөн ард түмнийхээ соёлыг уламжлан хөгжүүлж байгаа өсвөр үеийнхэндээ Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын алдартнууд мэндчилгээ дэвшүүлж тоглолтоо үзүүлэхээр болжээ.

 

Энэ удаагийн наадмын:

Ерөнхий зохион байгуулагч: Олон улсын хүүхдийн “Найрамдал” төв
Дэмжигч байгууллага: Соёл спорт аялал жуулчлалын яам

 Хүн Амын Хөгжил Нийгмийн Хамгааллын Яам

Хүүхдийн Төлөө Үндэсний Газар

Соёлын өвийн төв

Монгол костюмс ХХК

Оюун ухааны музей

 Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга

Ивээн тэтгэгч: Алтай констракшн, Интерпресс ХХК, MCS кока коло ХХК

Мэдээллийн ивээн тэтгэгч: UBS, SBN, Боловсрол суваг, www.URLAG.mn нар ажиллаж байгаа аж.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Megadeth” хамтлаг сүүлчийн цомгоо гаргана

15/08/2025

Энэтхэгийн зохиолч Амитав Гошийн гар бичмэлийг 2114 он хүртэл “хав дарна”

15/08/2025

Түүхэн гар бичмэлийг Мексикт буцаан өгчээ

15/08/2025

Робот тамирчдын тэмцээн Бээжин хотноо болж байна

15/08/2025

Гиннесийн амжилтын эзэд Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар “Чингис хаан” үндэсний музейд өөрсдийн булантай боллоо

15/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.