Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Жүжигчин К’Орианка Килчер найруулагч Жэймс Камероныг “Аватар”-ын Нейтиригийн дүрийг бүтээхдээ царайг нь ашигласан гэж шүүхэд ханджээ
Кино

Жүжигчин К’Орианка Килчер найруулагч Жэймс Камероныг “Аватар”-ын Нейтиригийн дүрийг бүтээхдээ царайг нь ашигласан гэж шүүхэд ханджээ

Урлаг Урлаг08/05/2026Шинэчлэгдсэн:08/05/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Кино найруулагч Жэймс Камерон болон “Disney” компанийг жүжигчин К’Орианка Килчер шүүхэд өгчээ. К’Орианка Килчер 14 насандаа “The New World” кинонд Покахонтасын дүрийг бүтээсэн. Гэтэл Жэймс Камерон “Avatar” киногоо бүтээхдээ түүний Покахонтасын дүрийн царай төрхийг хуулбарлан авч, ашигласан гэж тэр буруутгаж байна.

Тодруулбал, “Avatar” кинонд Зои Салданагийн бүтээсэн Нейтиригийн дүрийг гаргахдаа Покахонтасын дүр буюу К’Орианка Килчерийн царай төрхийг загвар болгосон гэж буруутгажээ. “Avatar” киног бүтээхдээ компьютер дүрслэлийг бодит жүжиглэлттэй хослуулсан байдаг. Тус киноны анхны анги 2009 онд цацагдмагцаа дэлхий даяар бараг гурван тэрбум ам.долларын ашиг олсон. К’Орианка Килчер эндээс ашиг хувааж, нөхөн төлбөр авч, хохирлоо барагдуулахыг хүсч байна.

Өдгөө 36 настай К’Орианка Килчер нь уугуул перу гаралтай бөгөөд Германд төрсөн америк жүжигчин юм.

“Avatar” кино уугуул иргэдийн зовлон, тэмцлийг ойлгож буй агуулгатай атлаа бодит амьдрал дээр жинхэнэ уугуул гаралтай охины эрхийг зөрчсөн гэж К’Орианка Килчерийн хуулийн багийнхан Жэймс Камерон болон “Disney” компанийг буруутгаж байна.

Нейтиригийн дүрийг гаргахдаа өөрийнх нь царай төрхийг ашигласан гэдгийг К’Орианка Килчер 2010 он хүртэл мэдээгүй аж. 2010 онд тэрбээр нэгэн арга хэмжээний үеэр Жэймс Камеронтой уулзтал түүнд Нейтиригийн зургийг бэлэглэжээ. Мөн тус зураг дээр “Таны гоо сайхан надад Нейтиригийн дүр төрхийг бүтээх сэдлийг өгсөн билээ. Та өөр кинонд тоглосон байсан нь харамсалтай. Дараагийн удаа л” гэж гараар бичсэн байжээ.

Жэймс Камерон нэгэн ярилцлагынхаа үеэр К’Орианка Килчерийн царайг ашигласнаа ил тод хүлээн зөвшөөрсөн нь ч бий. Тэрбээр К’Орианка Килчерийн “LA Times” хэвлэлийн нүүрэнд гарсан гэрэл зургийг гол эх сурвалжаа болгосон аж. Ялангуяа түүний нүүрний доод хэсэг тун онцгой гэдгийг Жэймс Камерон онцолсон юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Харри Поттер” цувралын хоёрдугаар бүлгийг хийнэ

08/05/2026
Кино Урлаг

“Оргил цаг 4” киноны зураг авалт жүжигчдийн цалингийн маргаанаас болж хойшлогдлоо

07/05/2026
Кино Урлаг

“Задлаагүй захиа” кино олон улсын наадмын шилдгээр шалгарлаа

07/05/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“A Sound” хамтлаг: Дуу хөгжим хүний дурсамжийг хадгалж байдаг. Та бүхнийг цаг хугацаагаар аялуулах болно

08/05/2026

“Харри Поттер” цувралын хоёрдугаар бүлгийг хийнэ

08/05/2026

BTS хамтлагийг Мексикийн Засгийн газрын ордонд зочлох үеэр гадаа нь 51 мянган хүн цугларчээ

08/05/2026

Жүжигчин К’Орианка Килчер найруулагч Жэймс Камероныг “Аватар”-ын Нейтиригийн дүрийг бүтээхдээ царайг нь ашигласан гэж шүүхэд ханджээ

08/05/2026

Шакира хөлбөмбөгийн ДАШТ-ий сүлд дууг дахин дуулжээ

08/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.