МУГЖ Н.Батцэцэг, найруулагч О.Машбат нарын бүтээсэн “Цагаан сүүний домог”, “Мэлмий”, “Жинжиймаа”, “Вансэмбэрүү”, “Зүүдэнд ирсэн хонгорхон ижий” зэрэг монголын уран сайхны кино нэгэн үе үзэгчдийг байлдан дагуулж байсан.
Тэгвэл тэд энэ удаа АНУ-д кино найруулагчийн мэргэжил эзэмшсэн хүү М.Ивээлийнхээ хамт “Цэн тогоруу” хэмээх нэртэй уран сайхны кино бүтээж байгаа билээ. Уг киноны нээлтийн товыг хүлээж, үзэхийг хүссэн үзэгчид багагүй бий. Харин монголын уран сайхны шинэ кино “Цэн тогоруу”-г ирэх есдүгээр сарын 12-ны өдөр нээлтээ хийхээр болжээ.Уг киноны зохиолыг О.Машбатын хоёр хүү М.Бишрэл, М.Ивээл нар бичсэн ба кино зураг авалтын ихэнх хэсгийг Архангай аймгийн Батцэнгэл суманд хийсэн байна.
www.URLAG.mn