Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»Хүннү гүрний үеийн ховор олдвор Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейд хадгалагдаж байна
Музей

Хүннү гүрний үеийн ховор олдвор Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейд хадгалагдаж байна

Урлаг Урлаг23/05/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейд Хүннү гүрний үеийн 2200 гаруй жилийн өмнөх түүх, соёлын үнэт дурсгалт олдвор хадгалагдаж байна.

Тус музейд эртний хүний араг яс болон тухайн үед хамт оршуулсан адууны яс бүтнээрээ хадгалагдаж буй нь судалгааны болон түүхэн үнэ цэнтэй ховор үзмэрийн нэг болжээ.

Энэхүү олдворыг 1991 онд Хонгор сум-ын нутгаас илрүүлсэн бөгөөд археологийн судалгаагаар Хүннү гүрний үе буюу одоогоос 2200 орчим жилийн өмнөх үед хамаарах нь тогтоогдсон байна. Хүннү гүрэн нь Монголын тал нутагт МЭӨ III зуунд хүчирхэгжин тогтсон нүүдэлчдийн анхны төрт улс хэмээн түүхэнд тэмдэглэгддэг.

Олдворын онцлог нь 40 орчим насны, 2 метр 20 сантиметр орчим өндөртэй эрэгтэй хүний араг яс түүний унаж явсан гэх морьтой нь хамт илэрсэн явдал юм. Судлаачдын үзэж буйгаар эртний нүүдэлчдийн оршуулгын зан үйл, тухайн үеийн хүний биеийн онцлог, адууны хэрэглээ, нийгмийн зэрэг зиндааг судлахад чухал ач холбогдолтой олдворын нэгт тооцогддог байна.

Түүнчлэн хүний араг ясны хажууд морийг хамтад нь оршуулсан нь Хүннүгийн язгууртан, дайчин эсвэл тухайн үеийн нэр хүндтэй хүний бунхантай холбоотой байх магадлалтай гэж үздэг. Ийм төрлийн олдвор Монголд цөөн бүртгэгдсэн байдаг нь уг үзмэрийн үнэ цэнийг улам нэмэгдүүлж байгаа юм.

Өнөөдөр тус олдвор нь Сэлэнгэ аймгийн музейн үнэт өв сангийн нэг хэсэг болон хадгалагдаж, аймаг орон нутгийн түүх, соёлын өвийг сурталчлах чухал үзмэр болоод байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

Дархан хотын түүхийг өгүүлэх ховор баримтууд

20/10/2026
Музей Урлаг

Чингис хаан судлалын олон улсын эрдэм шинжилгээний III хурал Германд болно

15/10/2026
Музей Урлаг

Чулуугаар урласан аяга түүх өгүүлнэ

14/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жулия Стайлс Хит Лежерийн дурсгалд зориулан бүжиглэлээ

22/10/2026

Стэнли Туччи “Masterplan” киноны зураг авалтын үеэр Парисын нэгэн ресторанд бараг өдөр бүр хооллодог байжээ

22/10/2026

“Dirty Dancing” киноны үргэлжлэлд Патрик Суэйзийг хиймэл оюун ухаанаар амилуулахгүй

22/10/2026

Женна Ортега ган төмөр саваагаар урласан даашинзаар гоёжээ

22/10/2026

Маргааш “ИНЭЭМТГИЙ ХҮН”-тэй

22/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.