Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Ким Су Хёныг гүтгэсэн блогчин баривчлагдлаа
Оддын амьдрал

Ким Су Хёныг гүтгэсэн блогчин баривчлагдлаа

Урлаг Урлаг27/05/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Жүжигчин Ким Су Хёныг санаатайгаар гүтгэж, маш олон удаа хуурамч мэдээлэл тараан, нэр хүндийг нь ноцтой гутаасан “Garosero Research Institute” хэмээх Youtube сувгийн блогчин Ким Се Ыйг баривчиллаа. Сөүлийн шүүхээс түүнийг “Хэргийн баримтыг устгах, оргон зайлах магадлалтай” гэж үзжээ.

Хэргийг сануулахад жүжигчин Ким Су Хён нь эмгэнэлтэйгээр амь насаа алдсан жүжигчин Ким Сэ Ронтой 15 настайгаас нь үерхэж байсан гэх мэдээллийн улмаас тайз, дэлгэцээс холдон, нийгмийн асар их ад үзэлт, дээрэлхэлтэй нүүр тулгарсан. Зар сурталчилгааны гэрээ цуцлагдаж, их хэмжээний эдийн засгийн хохирол амссан. Энэ бүхнийг талийгаачийн ар гэр болон блогчин Ким Се Ый нар үйлдэж байжээ.

Өчигдөр /2026.05.26/ Сөүлийн шүүхийн шүүгч Пу Дон Сик түүнийг байцаасныхаа дараа баривчлах зөвшөөрөл өгсөн байна. Ким Се Ыйг Мэдээлэл, холбооны сүлжээний тухай хууль, Бэлгийн гэмт хэргийн хууль (камерын бичлэг тараасан гэх мэт) зөрчсөн болон айлган сүрдүүлсэн хэрэгт буруутгажээ. Мөн YouTube сувгаас орлого олохын тулд хуурмаг бичлэг хийн, тарааж байсан нь тогтоогджээ.

Тэрбээр Ким Сэ Роны гэр бүлээс авсан мэдээллээ өөрчилсөн, Ким Су Хёны нэрийг оруулсан, Ким Сэ Роны ярианы бичлэгийг хиймэл оюунаар үйлдсэн байж болзошгүй нь илэрсэн байна.

Ким Се Ый жүжигчин залууг Ким Сэ Ронтой насанд хүрээгүй байхад нь харилцаанд ороогүй, үхэл нь жүжигчинтэй хамаагүй гэдгийг мэдсээр байж санаатай хуурамч мэдээлэл тараасаар байсан байна. Харин Ким Се Ый сэтгүүлчдэд хэргээ хүлээхгүй гэж мэдэгджээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Майли Сайрус Холливуудын “Алдрын гудамж”-нд одтой боллоо

27/05/2026
Оддын амьдрал Урлаг

“BTS”-ийн фэнүүдэд зориулсан “Oreo” жигнэмэг худалдаанд гарна

27/05/2026
Оддын амьдрал Урлаг

Брэд Питт дахин гэрлэх бодолгүй

26/05/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Майли Сайрус Холливуудын “Алдрын гудамж”-нд одтой боллоо

27/05/2026

“Царцаа Намжил” адал явдалт, хүүхдийн жүжгийг тавдугаар сарын 27-ноос толилуулна

27/05/2026

Ким Су Хёныг гүтгэсэн блогчин баривчлагдлаа

27/05/2026

“The Hu” хамтлаг 10 жилийн ойдоо зориулан ирэх наймдугаар сард тоглолт хийнэ

27/05/2026

“BTS”-ийн фэнүүдэд зориулсан “Oreo” жигнэмэг худалдаанд гарна

27/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.