Дуучин, жүжигчин Майли Сайрус дуу хөгжмийн болон кино урлагийн салбарт оруулсан хувь нэмрээ үнэлүүлж, Холливуудын “Алдрын гудамж”-нд өөрийн нэр бүхий одтой боллоо. Энэхүү од нь дээрх гудамж дахь 2845 дахь од аж.
Түүний одыг нээх ёслолд жүжигчин Аня Тейлор-Жой, загвар зохион бүтээгч Донателла Версаче зэрэг дотны найзууд нь хүрэлцэн ирж, баяр хүргэсэн байна.
Өдгөө 33 настай дуучин од нээх үеэрээ сэтгэл хөдлөлөө барьж чадалгүй нулимс унагасан бөгөөд анх Лос-Анжелест нүүж ирээд аавтайгаа энэ гудамжаар алхдаг байсан дурсамжаа хуваалцлаа. Тэрбээр энэхүү шагналыг “Олон жилийн тууштай хөдөлмөр, чин сэтгэлийн үр шим” хэмээн онцолсон юм.



