2008 онд “220”, 2009 онд “Халзан толгой хоёр соёо”, “2012” болон “Нийслэл хүү” цомгоо тус тус гаргаж байсан реппер Цэцэ 17 жилийн дараа “₮$€” цомог гаргаж байна. Түүний тав дахь бүрэн хэмжээний цомог болох “₮$€” цомогт урд өмнө цацагдаагүй, түүнээс өөр хэн ч сонсоогүй, цоо шинэ уран бүтээлүүд багтсан бөгөөд дуу бүр өөр өөр агуулга, өөр хамтрал, өөр vibe, өөр хэмнэлээс бүрдэнэ.
“₮$€” цомгийн баярыг тоглолт хэлбэрээр энэ зургаадугаар сарын 10-нд “Zaisan Hill Event Hall”-д тэмдэглэх гэж байна. Эл тоглолт нь шинэ цомгийн танилцуулга, нээлтийн тоглолт гэдгээрээ онцлогтой. Тэр ч утгаараа тоглолт гэхээс илүүтэй party хэмнэлтэй, найруулга консепцын хувьд өвөрмөц байна. Цухас дурдвал, шинэ цомгийн дуу бүрийн түүх, далд утга гээд сонсогчдын таамаг болгон дэвшүүлдэг санааг тэр үдэш баталж бас няцааж, хамтдаа инээж бас бүжих нэгэн үдэш байх болно.

