Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Алсын Удирдлага” Австралийн кино наадамд шалгарчээ
Нийгэм

“Алсын Удирдлага” Австралийн кино наадамд шалгарчээ

Урлаг Урлаг16/08/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
3b51c3628abe7470big.jpg.300x0_q85_crop_upscale5971179742014-08-16-12-02[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Кино найруулагч С.Бямбын бүтээсэн  “Алсын Удирдлага” хэмээх кино Мельбурны Олон улсын кино фестивальд шалгарсан бөгөөд 2014 оны 8 дугаар сарын 10, 12-ны өдрүүдэд Мельбурн хотноо олон нийтэд үзүүлжээ.

Киног хоёр өдрийн хугацаанд нийт 600 орчим хүн үзэж сонирхсон байна. Монголын нийгмийн өнөөгийн байдал, уламжлал ба шинэчлэлийн зохицол ба зөрчилдөөнийг дүрслэн харуулсан энэхүү кино Австраличуудын сонирхлыг ихэд татжээ. Австрали болон Ази Номхон далайн бүс нутагт нэр хүндтэй Мельбурны кино фестивальд 2013 онд 63 орны 320 орчим киног олон нийтэд толилуулж байсан бөгөөд “Алсын Удирдлага” кино нь Австралид болдог кино фестивальд анх удаа оролцсон монгол кино төдийгүй шалгарсан анхны монгол кино болов.

Ийнхүү монгол киног Австраличууд өргөнөөр үзсэн нь Монгол, Австралийн соёлын харилцаанд түлхэц өгсөн чухал алхам болов. Тус кино өмнө нь Мюнхен, Шанхай, Терракота, Сиетл, Бельги, Вильнюс, Бусаны кино наадамуудад тус тус шилдгээр шалгаран оролцож байжээ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг дахин үзэгчдийн хүртээл болно

21/05/2026

Их найрагчийн гэргий хандив өргөлөө

21/05/2026

“Амьд байхыг хориглоно” бол бодит явдлаас сэдэвлэн кино шиг бичигдсэн зохиол

21/05/2026

“Playtime Festival 2026” олон улсын продакшн багтайгаар дэлхийн жишигт хүрч байна

21/05/2026

Өнөөдөр жүжигчин О.Тэмүүжингийн төрсөн өдөр

21/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.