Америкийн нэрт дуучин Кристина Агилера тун удахгүй хоёр дахь удаагаа ээж болно. Гэтэл тэрбээр хүүхдээ төрүүлснийхээ дараа хэрхэхээ төлөвлөж суугаа гэнэ. Төлөвлөгөөнд нь эрчүүдэд зориулсан хамгийн нэр алдартай Playboy сэтгүүлд зургаа авахуулах явдал багтжээ.
Олны өмнө нүцгэлэх нь нэрт дуучин бүсгүйн хувьд асуудал биш билээ. Хэдэн сарын өмнө Кристина жирэмсэн болчихоод нэгэн сэтгүүлд нүцгэн гэрэл зургаа авахуулсан юм. 33 настай Агилера Playboy сэтгүүлийн төлөөлөгчидтэй ярилцсан бөгөөд одоо зураг авалт хийгдэх л үлдээд байгаа аж. “Тэрбээр үргэлж л Playboy-д зориулж зургаа авахуулахыг хүсдэг байсан. Кристина өөрийн биеийн галбирт дуртай. Тиймээс түүнийгээ харуулахаас ичдэггүй юм. Тэр жирэмсэн болохоосоо өмнө зургаа авахуулах гэж байсан боловч амжаагүй” хэмээн эх сурвалж өгүүлэв.
Эх сурвалж www.wikimon.mn