Энэ машиныг 2024 онд Хөвсгөл нуурын 50 метртийн гүнээс татан гаргасан байна. ЯГ-6М автомашиныг 1938-1940 оны хооронд ЗХУ-ын Ярославскийн заводод 50 ширхэг үйлдвэрлэжээ.
“Яг-6М” дэлхий дээр цор ганц үлдсэн нь энэ юм. Бусад нь дайны он жилүүдэд устаж үгүй болжээ.
5 тонны даацтай, америкийн “Hercules” мотортой, хус модон кабинтай энэ машин их буу тээвэрлэхээс эхлээд хүнд даацын техник зөөхөд зориулагджээ.
“Яг-6М” авто машиныг гаргаж ирсний дараа ОХУ-аас шилжүүлэн өгөх хүсэлт Ерөнхийлөгчид хандан гаргасан ч төрийн тэргүүн зөвшөөрөөгүй, Монгол улсын сан хөмрөгт үүрд хадгалахаар шийджээ.


