Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Буриад аянгаа хабагша” баримтат кино II байр эзэллээ
Нийгэм

“Буриад аянгаа хабагша” баримтат кино II байр эзэллээ

Урлаг Урлаг20/08/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
cinema7513040982013-12-28-14-23[www.urlag.mn]3437976172014-08-20-09-17[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Буриадын үндэсний өв уламжлал, соёл урлаг, спортын төрөл зүйлийг хадгалж хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, шинэчлэн хөгжүүлэх зорилго бүхий “Алтаргана” наадам Ерөнхий сайдын ивээл дор Хэнтий аймгийн Дадал суманд 2014 оны 07 дугаар сарын 18-21-нд боллоо.

Наадмын үеэр “Буриадын нэг өдөр” сэдэвт ардын аман зохиол, язгуур урлагийн хамтлагуудын уралдаан, үлгэр туульч ерөөлч магтаалчдын уралдаан, буриад ардын болон орчин үеийн дууны уралдаан болж, уламжлалт гар урлалын бүтээлийн үзэсгэлэн, “Дагинас” гоо бүсгүйн тэмцээн, Баримтат киноны өдөр зэрэг олон арга хэмжээ зохион явууллаа.

Уг наадмын баримтат киноны төрөлд 16 кино өрсөлдсөнөөс МN2 телевизийн найруулагч Б.Лхагвасүрэнгийн “Буриад аянгаа хабагша” хэмээх эртний мартагдсан буриад дууг орчин үеийн хүүхдүүдэд зааж сургаж байгаа тухай баримтат кино II байр эзэлж өргөмжлөл мөнгөн медаль, мөнгөн шагнал хүртлээ. МУСГЗ нэвтрүүлэгч Дарамын Батбаярын бэлтгэсэн Буриадын зан заншлыг орчин үетэй холбосон бүтээл тэргүүн байрыг эзэлсэн бол III байранд ӨМӨЗО-ны Шинхэний яруу найрагч Сэнжидийн нэг айлын амьдралыг харуулсан баримтат кино шалгарлаа.

Баримтат кино нь Буриадын түүх соёл, өв уламжлалыг харуулсан, баримтат киноны шаардлагыг хангасан, мэргэжлийн түвшинд 2012-2014 онд хийгдсэн бүтээлүүд байсан. 1994 оноос хойш хоёр жилд нэг удаа зохиогдож ирсэн “Алтаргана” наадам 20 дахь жилдээ боллоо.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолд дэлхийн 56 улс нэгдэн оржээ

27/03/2026

Гар аргаар товойлгон сийлж өнгөлсөн мана хөөрөг урлаачийн нарийн чадварыг харуулдаг

27/03/2026

Дуучин Ашер Диддиг өмгөөлөн, “Түүнийг буруу ойлгосон, тэр бол түүчээлэгч” гэв

26/03/2026

Реалити шоуны салбар агшиж байгаа ч хит контент үзэгчдийг татсаар байна

26/03/2026

Хүн, нохойн ​​хоорондох холбоо 15 000 жилийн өмнөөс эхтэй болохыг тогтоожээ

26/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.