Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»BTS-ийн Жонгүгийн гэрийн хонхыг 133 удаа дарсан эмэгтэйд ял оноож, БНСУ-аас албадан гаргаж магадгүй
Оддын амьдрал

BTS-ийн Жонгүгийн гэрийн хонхыг 133 удаа дарсан эмэгтэйд ял оноож, БНСУ-аас албадан гаргаж магадгүй

Урлаг Урлаг23/06/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн гэрийн гадаа удаа дараа очиж, хаалганы хонхыг нь 133 удаа дарсан Бразил улсын иргэн эмэгтэйд БНСУ-ын шүүхээс хорих ял оноожээ.

Сөүлийн дүүргийн шүүхээс түүнд нэг жилийн хорих ял оноосон боловч хоёр жилийн хугацаагаар түдгэлзүүлсэн байна. Мөн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдвэл уг эмэгтэйг БНСУ-аас албадан гаргах төлөвтэй байгаа аж.

Шүүхийн баримтад дурдсанаар, эмэгтэй анх өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 7-нд Жонгүгийн Сөүл дэх гэрт очиж, байшингийн гадаа удаан хугацаагаар хүлээж, өнжсөн төдийгүй хашаа давуулан эд зүйл шидэж, захидал болон гэрэл зургаа хаалганы завсраар шургуулж үлдээжээ.

Үүнээс хэдхэн хоногийн дараа тэр дахин ирж, гэрийн хонхыг нийт 133 удаа дарсан байна. Шүүх энэхүү үйлдлийг “хэт туйлширсан донтолтын шинжтэй” хэмээн тодорхойлжээ.

Эмэгтэй 2025 оны арванхоёрдугаар сарын 13-нд хүргэлтийн ажилтны араас даган орж, хажуугийн хаалгаар нэвтрэхийг оролдох үедээ баривчлагдсан байна. Түүнийг маргааш нь суллаж, дахин ойртохгүй байхыг анхааруулсан ч тэрээр энэхүү шаардлагыг үл тоомсорложээ.

Үүний дараа ч тэрбээр Жонгүгийн гэрт очсоор байсан тул цагдаагийн байгууллагаас түүнийг уг байршлаас 100 метрийн дотор ойртохыг хориглосон яаралтай хамгаалалтын захирамж гаргасан байна.

Гэсэн хэдий ч эмэгтэй мөрдөх үйлдлээ үргэлжлүүлсэн тул цагдаа нар энэ оны хоёрдугаар сард хэргийг прокурорт шилжүүлжээ. Шүүх хурлын үеэр нийтдээ 22 удаа Жонгүгийн гэрт очсон нь тогтоогдсон байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Кэти Перри Жастин Трюдотой үүсгэсэн харилцаагаа “бурхны ивээл” гэв

23/06/2026
Оддын амьдрал Урлаг

Оззи Осборны сэнтийг үзэсгэлэнд тавина

23/06/2026
Оддын амьдрал Урлаг

ФОТО: Жүжигчин Том Холланд, Зендая нар улаан хивсний ёслолын гэрэл зургаас

20/06/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Кэти Перри Жастин Трюдотой үүсгэсэн харилцаагаа “бурхны ивээл” гэв

23/06/2026

Оззи Осборны сэнтийг үзэсгэлэнд тавина

23/06/2026

BTS-ийн Жонгүгийн гэрийн хонхыг 133 удаа дарсан эмэгтэйд ял оноож, БНСУ-аас албадан гаргаж магадгүй

23/06/2026

“Toy Story 5” нээлтээ даруйдаа 312 сая ам.долларын орлого оллоо

23/06/2026

“Тайга” хөгжмийн фестивалийг Булган аймагт зохион байгуулахаар боллоо

23/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.