Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзвэр»“Аясахуй” тоглолтод хүрээ цам, ятга, төгөлдөр хуурын гайхамшигт аялгуу нэгэн тайзнаа эгшиглэнэ
Үзвэр

“Аясахуй” тоглолтод хүрээ цам, ятга, төгөлдөр хуурын гайхамшигт аялгуу нэгэн тайзнаа эгшиглэнэ

Урлаг Урлаг29/06/2026Шинэчлэгдсэн:29/06/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын уламжлалт урлаг, соёлын өвийг орчин үеийн тайзны нэг хэлээр шинээр илэрхийлэх “Аясахуй” тоглолт 2026 оны долдугаар сарын 7-ны өдөр 18:00 цагт Чойжин ламын сүм музейн задгай талбайд болно.

Тус тоглолтоор монголын шашин, соёлын үнэт өв болох “Хүрээ Цам-108”-ын сүр жавхлант дүрүүд, тайзны өвөрмөц шийдлийг үндэсний хөгжим, сонгодог урлагтай хослуулан үзэгчдэд хүргэнэ.

Ятгын намуухан эгшиг, төгөлдөр хуурын уянгат аялгуу, цамын бэлгэдэлт хөдөлгөөн нэгдэн үзэгчдэд монголын өв соёлыг шинэ өнгө төрхөөр мэдрүүлэх юм.

Тоглолтод төгөлдөр хуурч Г.Сэлэнгэ, МУСТА, ятгач Г.Солонго нар хамтран оролцож, үндэсний болон дэлхийн сонгодог хөгжмийн шилдэг бүтээлүүдийг толилуулна. Мөн Монголын соёлын өвийг сэргээн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлч Нацагийн Ганхуягийн санаачлан бүтээсэн “Хүрээ Цам-108” үзэсгэлэн тоглолтын онцлох хэсэг байх болно.

Үзэгчид “Торгоны хээ”, “Алсын газрын зэрэглээ”, “Сэтгэлийн эгшиг”, “Үлэмжийн чанар”, “Жалам хар”, “Монголын их амар амгалан” зэрэг үндэсний бүтээлүүдээс гадна “Claude Debussy“-ийн “Arabesque“, “La La Land“, “Summer Breeze“ зэрэг дэлхийн сонгодог болон орчин үеийн хөгжмийн бүтээлүүдийг нэгэн үдэш сонсох боломжтой.

Өнгөрсөн ба одоо цагийг холбож, уламжлал ба шинэчлэлийг нэгэн тайзнаа уулзуулсан “Аясахуй” тоглолт нь монголын соёлын өвийг шинэ өнцгөөс мэдрүүлэх онцгой урлагийн бүтээл болох юм.

Тоглолтын мэдээлэл

  • Тоглолтын нэр: Аясахуй
  • Хэзээ: 2026 оны 7 дугаар сарын 7
  • Цаг: 18:00–23:00
  • Хаана: Чойжин ламын сүм музей
  • Зохион байгуулагч: “Ай Лаб Эвэнтс” ХХК
  • Холбоо барих: 9402-0808, 9480-1212

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзвэр Урлаг

ARA фестивальд амьтдын тусгай орчин бүрдүүлжээ

12/06/2026
Үзвэр Урлаг

Монгол, Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан тоглолт Тусгаар тогтнолын талбайд болно

11/06/2026
Үзвэр Урлаг

“Талын салхи” олон улсын мото наадам энэ сарын 6, 7-нд болно

03/06/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин Том Харди рэп цомог гаргана

29/06/2026

Лиса үнэн худал илрүүлэгч төхөөрөмжид нууцаа дэлгэв

29/06/2026

Кино шүүмжлэгчид “Supergirl”-ийг DC-ийн хамгийн тааруу бүтээлүүдийн нэг гэж үнэллээ

29/06/2026

Эрдэмтэд эсийн хөгшрөлтийг удаашруулах боломжит аргыг нээжээ

29/06/2026

“Аясахуй” тоглолтод хүрээ цам, ятга, төгөлдөр хуурын гайхамшигт аялгуу нэгэн тайзнаа эгшиглэнэ

29/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.