Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Төрийн соёрхолт, дуучин, продюсер Д.Болдын санаачилгыг хотын удирдлага дэмжин, хамтран ажиллана
Нийгэм

Төрийн соёрхолт, дуучин, продюсер Д.Болдын санаачилгыг хотын удирдлага дэмжин, хамтран ажиллана

Урлаг Урлаг30/06/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Төрийн соёрхолт, дуучин, продюсер  Д.Болд бие даасан уран бүтээлчээр 21 дэх жилдээ, “Камертон” хамтлагт 31 дэх жилдээ уран бүтээлээ туурвиж байна. Уран бүтээлийн ойн хүрээнд нийгэмд эерэг өөрчлөлт авчрах уриалга гаргаж, өөрийн хөрөнгө оруулалтаар нийслэлд хүүхдийн цэцэрлэг барих асуудлаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагватай өнөөдөр /2026.06.30/ уулзлаа.

Уулзалтын үеэр төрийн соёрхолт, дуучин Д.Болд Улаанбаатар хотод олон жил амьдарсан иргэний хувьд, ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээж ирсэн уран бүтээлчийн хувьд ч хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт хийхээр шийдэж, албан бичгээр хандсан, зохих журмын дагуу шийдвэрлэж өгөхийг хотын дарга Б.Пүрэвдагваас хүслээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва хүүхдийн төлөөх бүхий л санаачилгуудыг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ. Тэрбээр “Хотын зүгээс “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” концепцийг тэргүүлэх чиглэлээ болгон ажиллаж байна. Үүнд хүүхдийн сургууль, цэцэрлэгийн хүртээмж хамгийн чухал асуудлын нэг. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод хүүхдийн цэцэрлэггүй нийт 24 хороо байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн Олимп хотхон, Улаанхуаран орчим, Баянгол дүүргийн Голден парк орчим, Хан-Уул дүүргийн Хүннү хороолол орчимд цэцэрлэг нэн тэргүүнд хэрэгцээтэй байна. Эдгээр цэцэрлэг хэрэгцээтэй байршлын жагсаалтыг санал болгож, газрын зөвшөөрөл болон бусад асуудлаар дэмжиж, хамтран ажиллана” гэдгээ илэрхийллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэл төр иргэний харилцаа, бизнес төрийн харилцааг илүү хялбар байлгах зорилгоор төрийн үйлчилгээг сайжруулах чиг үүрэг бүхий зохицуулагчийн ажлыг Б.Сэмжидмаа хариуцаж байгааг дурдаад, хүн бүрийн оролцооноос хамаарч соёлтой, цэвэр цэмцгэр, аюулгүй Улаанбаатар хотыг бүтээнэ хэмээн онцоллоо.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026
Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кайли Женнер дахин гоо сайхны мэс засал хийлгэхээр төлөвлөж байна

31/08/2026

Эва Лонгориа хүүдээ өөрийн тоглосон “Desperate Housewives” цувралыг үзэхийг хоригложээ

31/08/2026

Том Фелтон өөрийгөө Драко Малфойгоос царайлаг гэв

31/08/2026

Өмнөд Солонгосын алдарт дуучин PSY есдүгээр сарын 19-нд Монголд тоглолтоо хийнэ

31/08/2026

Өнөөдөр жүжигчин Крис Такерын төрсөн өдөр

31/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.