Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Женнифер Энистоны Мэттью Перрид бичсэн хувийн захидлаа дуудлага худалдаанаас хасуулжээ
Оддын амьдрал

Женнифер Энистоны Мэттью Перрид бичсэн хувийн захидлаа дуудлага худалдаанаас хасуулжээ

Урлаг Урлаг30/06/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Холливуудын жүжигчин Женнифер Энистон “Найзууд” цувралын хамтран тоглогч, дотнын найз асан Мэттью Перрид олон жилийн өмнө бичсэн хувийн захидлыг дуудлага худалдаанд оруулах гэж байгааг мэдээд эсэргүүцэл илэрхийлжээ.

“Radar Online”-ийн эх сурвалжуудын мэдээлснээр, уг захидлыг Мэттью Перригийн бусад эд зүйлсийн хамт худалдаанд гарахаар төлөвлөгдөж байсан байна. Гэвч Женнифер Энистон үүнийг мэдсэн даруйдаа жүжигчний өв хөрөнгийг хариуцаж буй хүмүүстэй холбогдож, захидлыг худалдаанаас авахыг шаарджээ.

Женнифер Энистон ийм хувийн шинжтэй дурсамжийг цуглуулгын эд зүйл мэт худалдах гэж байгаад цочирдсон бөгөөд ьүүний хувьд ойр дотнын хүнд чин сэтгэлээсээ бичсэн үгс олон нийтийн хэрэглээ, худалдааны зүйл болох ёсгүй гэж үзжээ. Захидлыг Женнифер Энистон “Найзууд” цувралын арван улирлын зураг авалт дуусах үед бичсэн Мэттью Перрид зориулан бичсэн аж.

Жүжигчин Женнифер Энистон Мэттью Перриг 2023 онд таалал төгсөх хүртэл олон жилийн турш хамгийн ойрын хүмүүсийн нэг байж, түүнийг амьдралынх нь хүнд үеүдэд дэмжиж ирсэн найз нь байсан бөгөөд Мэттью Перри ч өөрөө Женнифер Энистоны үнэнч нөхөрлөл, түүний халамжид олон удаа талархаж байжээ.

Женнифер Энистонтой ярилцсаны дараа дээрх захидлыг дуудлага худалдаанаас хасаж, эзэнд нь буцаан өгсөн байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

“Stray Kids”-ийн Ли Ноу Непалын үерийн гамшигт өртөгсдөд 100 сая вон хандивлалаа

02/09/2026
Оддын амьдрал Урлаг

Лайонел Ричи тоглолтынхоо дараа эрчимт эмчилгээний тасагт хэвтжээ

01/09/2026
Оддын амьдрал Урлаг

Тэмин “14 настайдаа алдартай болсондоо харамсдаггүй” гэв

01/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жорж Клуни Венецийн кино наадмын хүндэтгэлийн “Алтан арслан” шагнал хүртэнэ

02/09/2026

“Harry Potter” киноны Фред болон Жорж Уизлигийн дүрээр үзэгчдийн эчнээ мэдэх жүжигчид Жеймс, Оливер Фелпс нар “Harry Potter: Wizards of Baking” шоуг хөтөлнө

02/09/2026

Райан Гослингийн продакшн “The Flintstones” хүүхэлдэйн киноны уран сайхны хувилбарыг бүтээхээр хөгжүүлж байна

02/09/2026

“Stray Kids”-ийн Ли Ноу Непалын үерийн гамшигт өртөгсдөд 100 сая вон хандивлалаа

02/09/2026

Өнөөдөр жүжигчин Сальма Хайек 60 нас хүрч байна

02/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.