Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог урлаг»Монголын залуу дуучдыг “Орфей” олон улсын наадам-уралдаанд оролцохыг урьж байна
Сонгодог урлаг

Монголын залуу дуучдыг “Орфей” олон улсын наадам-уралдаанд оролцохыг урьж байна

Урлаг Урлаг24/07/2026Шинэчлэгдсэн:24/07/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

2026 оны  арваннэгдүгээр сарын 13-16-ны өдрүүдэд Грозный хотноо ЗХУ-ын Ардын жүжигчин Муслим Магомаевын дурсгалд зориулсан “Орфей” олон улсын IX наадам-уралдаан зохион байгуулагдана.
Тус уралдаан нь авьяаслаг залуучуудыг дэмжих, уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хөгжмийн урлагийг сурталчлан түгээн дэлгэрүүлэх, түүнчлэн Оросын Холбооны Улс болон гадаадын улс орнуудын ард түмний соёлын уламжлалыг хадгалан хамгаалж, хөгжүүлэх зорилготой.

Уралдаанд соёл, урлагийн чиглэлээр мэргэжлийн дунд болон дээд боловсролын байгууллагад суралцаж буй оюутнууд, мөн 18-38 насны мэргэжлийн дуучид оролцох боломжтой.

Уралдаан дараах хоёр төрөлд явагдана:

* академик дуулаач – гоцлол;
* эстрадын дуулаач – гоцлол.

Оролцогчдыг насны дараах гурван ангилалд хуваана:

* 18-24 нас;
* 25-31 нас;
* 32-38 нас.

Уралдаан хоёр үе шаттай зохион байгуулагдана. Нэгдүгээр шат 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл цахим хэлбэрээр явагдаж, оролцогчдыг хоёр дууны бүтээлийн дүрс бичлэгт үндэслэн сонгон шалгаруулна. Танхимаар явагдах сонгон шалгаруулалт 11 дүгээр сарын 13-16-ны өдрүүдэд Грозный хотноо болно.

Ялагчдад диплом, тусгай шагнал болон мөнгөн урамшуулал олгоно:

* Гран-при – 300 000 рубль;
* Бүгд Найрамдах Чечень Улсын Соёлын сайдын нэрэмжит шагнал – 150 000 рубль;
* I зэргийн шагналт байр – 100 000 рубль;
* II зэргийн шагналт байр – 70 000 рубль;
* III зэргийн шагналт байр – 50 000 рубль.

Зохион байгуулагчид оролцогчдыг зочид буудал, өдрийн гурван удаагийн хоол, эмнэлгийн болон аялал, танин мэдэхүйн үйлчилгээ, мөн Грозный хот доторх тээврийн үйлчилгээгээр хангана. Харин Грозный хотод очих болон буцах замын зардлыг оролцогчид өөрсдөө хариуцна.
Та бүхэн оролцох хүсэлт, дууны бүтээлийн дүрс бичлэг болон шаардлагатай баримт бичгийг 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс өмнө зохион байгуулах хороонд ирүүлнэ үү!

Зохион байгуулагдах газар: Дагун Омаевын нэрэмжит Ёслолын ордон, Грозный хот.
Уралдааны дэлгэрэнгүй мэдээлэл: https://filarma-chr.ru/mezhdunarodnyy-festival-konkurs…/
Та бүхэн оролцох хүсэлт болон сонирхсон асуултаа дараах цахим хаягаар ирүүлнэ үү: [email protected]

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог урлаг Урлаг

Элчин сайд Г.Уянга “Music Singapore 2026”-д оролцсон сурагчидтай уулзав

22/07/2026
Дуурь Урлаг

Елена Образцовагийн нэрэмжит XVI олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд залуу дуучин Т.Санжаа амжилттай оролцлоо

16/07/2026
Сонгодог урлаг Урлаг

Сурагчид “Special Venue Music Awards”-ын гуравдугаар байрт шалгарлаа

10/07/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Женнифер Лопес 57 нас хүрлээ

24/07/2026

“Global Silhouette” олон улсын үзэсгэлэн “Хаан” галерейд нээлтээ хийлээ

24/07/2026

Монголын залуу дуучдыг “Орфей” олон улсын наадам-уралдаанд оролцохыг урьж байна

24/07/2026

А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна

24/07/2026

“Найртай сайхан” үзэсгэлэн үргэлжилж байна

24/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.