Японы охидын AKB48 хамтлагийн гишүүн Мэй Ханадаг 2026 оны зургаадугаар сард нэгэн шүтэн бишрэгчтэйгээ нууцаар уулзсан хэргээр “DH Co., Ltd” агентлаг гэрээгээ цуцалж, хамтлагаасаа хөөсөн.
“DH Co., Ltd” агентлагийн зүгээс “2025 оны арванхоёрдугаар сараас эхлэн Ханада ажилдаа байнга хоцорч, бие муу хэмээн шалтаг тоочдог болсон. 2026 оны тавдугаар сард бид түүнд эмчилгээний албан ёсны чөлөө олгосон. Энэ чөлөөний үеэр удирдлагаас Мэй Ханада нэгэн тодорхой шүтэн бишрэгчтэй нууцаар байнга уулзаж байгааг тогтоосон. Энэ нь хамтлагийн бусад гишүүдийн аюулгүй байдал, хамтлагийн дүрэм журмыг бүдүүлгээр зөрчсөн хэрэг байлаа. Үзэгчдийн итгэлийг хөсөрдүүлсэн хэрэг гэж үзсэн. Түүнийг хамтлагт эргүүлэн авчрах талаар ярилцах гэсэн боловч Ханада болон өмгөөлөгч нь бүрэн татгалзсан” гэсэн мэдэлдэл хийсэн.

Агентлагийн мэдээлэл гарснаас хэдэн цагийн дараа энэ сарын 23-нд Ханада есөн минутын видео мэдэгдэл хийсэн нь хүмүүсийг шоконд орууллаа. Тэрбээр “Тиймээ, би дүрэм зөрчсөнөө хүлээн зөвшөөрч байна. “Weverse”-д өөрийн байршлаа үлдээж, фэнүүдтэйгээ “хөөцөлдөн, нуугдаж” тоглож байсан. Нэг удаа гудамжинд фэнтэйгээ уулзсан, гар барьсан. Гэхдээ ямар нэг романтик холбоо, ойр дотнын зүйл байгаагүй. Харин агентлагийн менежерүүд хэргийг шалгаж байхдаа надад дандаа бэлгийн хүчирхийллийн шинжтэй асуултууд тавьж байсан. Тэд миний үгэнд итгэлгүй “Чи тэрэнтэй унтсан биз дээ. Уулздаг чинь үнэн биз дээ” гэж дарамталж байлаа. Агентлагийн удирдлагаас надад “AKB48″-т үлдэхийг хүсэж байвал үнэнч, шударга гэдгээ нотлон, үсээ бүрэн хус” гэсэн тулган шаардлага тавьсан. Харин одоо тэд ийм шаардлага тавиагүй гэж ярьж байна. Би үнэн мөний төлөө тэмцэнэ” гэсэн юм.
Мэй Ханада айж эмээгээд 3 долоо хоног бодсоны эцэст үсээ хусуулж, тайзан дээр дахин гарна гэж бодсон ч чадаагүй ажээ.

Одоогийн байдлаар Японы тв, радио, шоу ертөнцөд Ханадаг “арилгах” хөдөлгөөн гарч, түүнийг ямар ч ажилд урихаа больсон. Гэхдээ хуульч, өмгөөлөг нарын үзэж байгаагаар хэрэв Ханада үсээ хусах шаардлага тавьсныг батлах, видео, аудио баримт дэлгэж чадах юм бол Шүүхэд ялалт байгуулж чадах юм.

