Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Mэй Ханадаг “AKB48 хамтлагтаа үлдэхийг хүсвэл үсээ хус” гэж дарамталжээ
Оддын амьдрал

Mэй Ханадаг “AKB48 хамтлагтаа үлдэхийг хүсвэл үсээ хус” гэж дарамталжээ

Урлаг Урлаг24/07/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Японы охидын AKB48 хамтлагийн гишүүн Мэй Ханадаг 2026 оны зургаадугаар сард нэгэн шүтэн бишрэгчтэйгээ нууцаар уулзсан хэргээр “DH Co., Ltd” агентлаг гэрээгээ цуцалж, хамтлагаасаа хөөсөн.

“DH Co., Ltd” агентлагийн зүгээс “2025 оны арванхоёрдугаар сараас эхлэн Ханада ажилдаа байнга хоцорч, бие муу хэмээн шалтаг тоочдог болсон. 2026 оны тавдугаар сард бид түүнд эмчилгээний албан ёсны чөлөө олгосон. Энэ чөлөөний үеэр удирдлагаас Мэй Ханада нэгэн тодорхой шүтэн бишрэгчтэй нууцаар байнга уулзаж байгааг тогтоосон. Энэ нь хамтлагийн бусад гишүүдийн аюулгүй байдал, хамтлагийн дүрэм журмыг бүдүүлгээр зөрчсөн хэрэг байлаа. Үзэгчдийн итгэлийг хөсөрдүүлсэн хэрэг гэж үзсэн. Түүнийг хамтлагт эргүүлэн авчрах талаар ярилцах гэсэн боловч Ханада болон өмгөөлөгч нь бүрэн татгалзсан” гэсэн мэдэлдэл хийсэн.

Агентлагийн мэдээлэл гарснаас хэдэн цагийн дараа энэ сарын 23-нд Ханада есөн минутын видео мэдэгдэл хийсэн нь хүмүүсийг шоконд орууллаа. Тэрбээр “Тиймээ, би дүрэм зөрчсөнөө хүлээн зөвшөөрч байна. “Weverse”-д өөрийн байршлаа үлдээж, фэнүүдтэйгээ “хөөцөлдөн, нуугдаж” тоглож байсан. Нэг удаа гудамжинд фэнтэйгээ уулзсан, гар барьсан. Гэхдээ ямар нэг романтик холбоо, ойр дотнын зүйл байгаагүй. Харин агентлагийн менежерүүд хэргийг шалгаж байхдаа надад дандаа бэлгийн хүчирхийллийн шинжтэй асуултууд тавьж байсан. Тэд миний үгэнд итгэлгүй “Чи тэрэнтэй унтсан биз дээ. Уулздаг чинь үнэн биз дээ” гэж дарамталж байлаа. Агентлагийн удирдлагаас надад “AKB48″-т үлдэхийг хүсэж байвал үнэнч, шударга гэдгээ нотлон, үсээ бүрэн хус” гэсэн тулган шаардлага тавьсан. Харин одоо тэд ийм шаардлага тавиагүй гэж ярьж байна. Би үнэн мөний төлөө тэмцэнэ” гэсэн юм.

Мэй Ханада айж эмээгээд 3 долоо хоног бодсоны эцэст үсээ хусуулж, тайзан дээр дахин гарна гэж бодсон ч чадаагүй ажээ.

Харин агентлагаас хэзээ ч үсээ хус гэж шаардаагүй гэдгээ мэдэгдээд шүүхээр заргалдахаа мэдэгдсэн юм. Мэй Ханада “Надад одоо амь наснаас өөр алдах зүйлгүй болсон. Хамтлагийн бусад охидын эсрэг хийж байсан хууль бус зүйлүүдийн баримт надад байгаа. Энэ бол боолын хөдөлмөр” гэж зарлалаа.   

Одоогийн байдлаар Японы тв, радио, шоу ертөнцөд Ханадаг “арилгах” хөдөлгөөн гарч, түүнийг ямар ч ажилд урихаа больсон. Гэхдээ хуульч, өмгөөлөг нарын үзэж байгаагаар хэрэв Ханада үсээ хусах шаардлага тавьсныг батлах, видео, аудио баримт дэлгэж чадах юм бол Шүүхэд ялалт байгуулж чадах юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

BTS-ийн V хоёр жил хагасын турш сонсгол нь муудсан тухайгаа анх удаа ярив

12/08/2026
Оддын амьдрал Урлаг

Тупак Шакурын амийг хөнөөсөн хэргээс хойш 30 жилийн дараа сэжигтэн шүүхийн өмнө зогсох гэж байна

11/08/2026
Оддын амьдрал Урлаг

Антонио Бандерас, Мелани Гриффит нар салснаасаа хойш “сайн найзууд” хэвээрээ

07/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Д.Болд, Ука нар хамтарлаа

13/08/2026

Жонни Депп, “Dior”-ын хамтрал үргэлжилсээр байна

13/08/2026

Өмнөд Солонгосын алдарт найруулагч Ан Пан Сок 64 насандаа таалал төгслөө

13/08/2026

Их Британийн хамгийн том “Harry Potter” дэлгүүр Лондонд нээгдэнэ

13/08/2026

Д.Лувсаншарав агсны шилдэг уран бүтээлүүдийг анхны хувилбараар нь сонсогчдод хүргэнэ

13/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.