Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монгол Тайландын хамтарсан үзэсгэлэн нээгдэв
Нийгэм

Монгол Тайландын хамтарсан үзэсгэлэн нээгдэв

Урлаг Урлаг03/09/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
20140903bangkok1_500x5001650132152014-09-03-16-37[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Тайландын Вант Улсын Ерөнхий сайдын 2013 оны дөрөвдүгээр сард Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр монгол ноолуурыг тайланд торготой хольж нийлүүлэн шинэ даавуу материал, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргаж дэлхийн зах зээлд гаргах чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар хоёр орны Ерөнхий сайд санал солилцож байсан юм. Энэ санааг ажил хэрэг болгох үүднээс хамтарсан судалгаа хийж, туршилтын журмаар Тайландад үйлдвэрлэн гаргасан монгол ноолуур-торгоны хольц бүхий даавуу, бэлэн хувцасны үзэсгэлэнг өчиглөр Бангкок хотын үзвэр, үйлчилгээний “Сиам Парагон” төвд нээв.

Үзэсгэлэнг нээж Тайландын Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Баттөмөр хэлсэн үгэндээ Монгол, Тайланд хоёр улсын экспортын гол чухал, үнэ цэнэтэй, брэнд бүтээгдэхүүн болох ноолуур, торгоноос гаргасан шинэ даавуу материал, бэлэн бүтээгдэхүүн нь хоёр орны төдийгүй дэлхийн зах зээлийн сонирхлыг татна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлж, хамтарсан энэ төслийг амжилттай хэрэгжүүлж чадвал Монгол-Тайландын худалдаа, эдийн засгийн цаашдын харилцаа, хамтын ажиллагаанд чухал түлхэц болохыг тэмдэглэв. Тайланд дахь Монгол Улсын ЭСЯ, Тайландын Аж үйлдвэрийн яамнаас хамтран зохион байгуулсан энэхүү үзэсгэлэнгийн нээлтэд ноолуурын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг монголын 6 компанийн төлөөлөгч, мэргэжилтнүүд  оролцсон бөгөөд тэд  ноолуур, торгыг хольж гаргасан үйлдвэр, технологитой газар дээр нь танилцаж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар тайландын талын байгууллага, компаниудтай санал солилцох юм.  

Эх сурвалж http://www.info.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Галт шувуу” хүүхдийн урлагийн наадам болно

15/10/2026
Нийгэм Урлаг

Нобелийн долоо хоног эхэллээ

06/10/2026
Нийгэм Урлаг

Дундговь аймгийн Төв номын сангийн 80 жилийн түүхийг баримтжуулжээ

06/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Олон нийтэд зориулсан хөрөг судалбар зургийн өдөрлөг болно

16/10/2026

5.5 сая төгрөгийн шагналын сантай “Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадам зарлалаа

16/10/2026

Өвөрмөц тогтоцтой Домбон цохио

16/10/2026

Тоби Магуайр экс эхнэрийнхээ хуримыг удирдан явуулжээ

15/10/2026

Квентин Тарантино “Once Upon a Time… in Hollywood” киноны тусгай үзвэрт оролцоно

15/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.