Дуучин Крис Браун Лондон хотын шөнийн клубт үлдсэн танхайрсан үйлдэл (affray)-дээ гэм буруугаа хүлээжээ. Тодруулбал, уг хэрэг 2023 онд Лондоны нэгэн шөнийн клубт болсон бөгөөд прокуроруудын мэдээлснээр Крис Браун хөгжмийн нэгэн продюсерыг шилээр цохиж, дараа нь зодсон аж. Тэрбээр анх илүү хүнд зүйл ангиар бие махбодын хүнд гэмтэл учруулсан хэрэгт буруутгагдсан ч шүүхийн явцад танхайрсан үйлдэлтэй холбоотой зүйл ангид буруугаа хүлээжээ.
Шүүх хурал дээр Крис Браун өөрийгөө танхайрсан үйлдэлд буруутай гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна. Харин өөрт нь тулгасан бусад хүнд гэмт хэргийн зүйл ангиудын асуудлыг шүүх цаашид үргэлжлүүлэн хэлэлцэхээр болжээ.
Британийн хуульд affray гэдэг нь олон нийтийн газар хүч хэрэглэсэн эсвэл хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдлийн улмаас бусдад айдас, түгшүүр төрүүлсэн ноцтой танхайрлыг хэлдэг эрүүгийн гэмт хэрэг юм.
Одоогоор Крис Брауны дэлхийн аялан тоглолт үргэлжилж байгаа бөгөөд шүүхээс түүнийг тоглолтоо үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн ч тодорхой нөхцлүүдийг мөрдөхийг шаардсан байна.

