“Black Panther” киноны од, талийгаач жүжигчин Чедвик Боузманы ах нар түүний бэлэвсэн эхнэр Тейлор Симон Ледвардтай өв хөрөнгийн асуудлаар шүүхийн маргаан үүсгээд байна.
Боузманы ах нар болох Кевин болон Деррик Боузман Лос-Анжелесийн шүүхэд өргөдөл гаргаж, Тейлор Симон Ледвардыг талийгаач жүжигчний өв хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй төлөөлөгчийн албан тушаалаас чөлөөлөхийг хүсжээ. Тэдний үзэж буйгаар Тейлор Симон Ледвард шүүхийн өмнөх шийдвэрийг бүрэн хэрэгжүүлээгүй бөгөөд өв хөрөнгийг хууль ёсны өв залгамжлагчдад зохих ёсоор хуваарилаагүй гэж мэдэгдсэн байна.
Боузманы ах нар мөн Тейлор Симон Ледвардыг талийгаачийн нэр, дүр төрхтэй холбоотой бизнесийн шийдвэрүүдээс хасаж, бүх эрх мэдлийг дангаараа хэрэгжүүлж байна хэмээн буруутгажээ. Иймээс тэд шүүхээс хараат бус итгэмжлэгдсэн мэргэжилтэнг өв хөрөнгийн шинэ захирагчаар томилохыг хүссэн байна.
Чедвик Боузман 2020 оны наймдугаар сард 43 насандаа бүдүүн гэдэсний хорт хавдрын улмаас нас барсан бөгөөд албан ёсны гэрээслэл үлдээгээгүй юм. Калифорни мужийн хууль тогтоомжийн дагуу түүний эхнэр Тейлор Симон Ледвард өв хөрөнгийн үндсэн захирагчаар томилогдсон байна.

