Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Монголын хип хопчид нэгэн тугийн дор жагсана
Уртын дуу

Монголын хип хопчид нэгэн тугийн дор жагсана

Урлаг Урлаг04/09/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10422168_687851634632895_2749682887884894532_n7623455792014-09-04-11-39[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Уянгалаг хайрын дуу, хэмнэлт доргио дуунуудаараа хип хоп сонирхогч залуусыг байлдан дагуулсаар ирсэн “Дижитал” хамтлаг байгуулагдаад хэдийнээ 15 жил өнгөрчээ.

Байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл “This is life”, “Миний хайртай хүмүүс”зэрэг цомгуудынхаа олон олон хит дуунуудаар сонсогчиддоо урам өгсөөр ирсэн тус хамтлагийнхан 15 жилийн ойгоо угтан маргааш буюу энэ сарын 5-нд "UB PALACE" -ын "OPEN AIR" – т 19 цагаас Монголын хип хопчидыг нэгэн тугийн дор жагсаах гэж байна.

Энэхүү тоглолт “Дижитал” хамтлагийн “Дайчин баатрууд бидний өвөг дээдэс”, “Чамдаа”, “Миний хайртай хүмүүс”, “Анддаа”, “Зүрх рүү” гэх зэрэг өмнөх тоглолтуудаас илүү онцлогтой болох аж. Мөн тоглолтонд Монголд хип хоп урсгалын тулгын чулууг тавилцсан хамтлагуудын төлөөллүүд болон шинэ үеийн уран бүтээлчид оролцож ая дуугаа өргөх гэнэ. Түүнчлэн Буриад, Өвөрмонголоос хамтлаг, дуучид хүрэлцэн ирж оролцох юм.

15 жилийн ойн тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Е” студи, хамтран зохион байгуулагчаар “Dual zet” студи, ерөнхий ивээн тэтгэгчээр “Active world” ХХК ажиллаж байгаа юм байна.

Мөн “Дижитал” хамтлагийн 15 жилийн ойд зориулсан хип хоп хамтлаг, дуучдын хамтарсан цоо шинэхэн "Аз жаргал" нэртэй дуугаа гаргаад байгаа юм.

Дашрамд дурьдахад “Дижитал” хамтлагийнхан тоглолтын бэлтгэлээс гадна “Дижитал” нэртэй шинэ цомгийнхоо ажилд шаргуу ороод байгаа аж. Түүнчлэн тун удахгүй  “Харьд” дуунуудын шинэхэн клип үзэгчдийн хүртээл болох ажээ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.