Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Би эх орныхоо энд байна” гэрэл зургийн намрын аян эхэллээ
Нийгэм

“Би эх орныхоо энд байна” гэрэл зургийн намрын аян эхэллээ

Урлаг Урлаг05/09/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10533875_612055018891892_7346295902999791051_o6917681402014-09-05-12-09[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Монгол дахь “National Geographic Traveler” сэтгүүлийн хамтарсан “Би эх орныхоо энд байна” гэрэл зургийн уралдааны аян амжилттай хэрэгжиж,  шилдгүүдээ тодрууллаа. 

Зохион байгуулагчдын зүгээс уралдаанд оролцогчдын Хөвсгөл далай, Алтай Таван Богд, хилийн застав, гүзээлзгэнэтэй төгөл, бөлбөө цэцэг ургадаг нуур зэрэг олон газраас илгээсэн 30 гаруй бүтээлээс эхний гурван байр, нэг тусгай байр тодруулсан байна.  

I байр – Б.Ундармаа

II байр – Ч.Оюундарь


 

III байр – О.Соронзонболд

Тусгай байрт Ц.Батболд оржээ. Уг аяныг улирал бүр өөр өөр хэв маягаар зохион байгуулах ба дараагийн аян буюу намрын аян энэ сарын 5-наас ирэх 11 дүгээр сарын 5 хүртэл үргэлжилнэ. Энэхүү аян нь олон нийтэд экологийн боловсрол олгох, эх орныхоо үзэсгэлэнт газруудаар амарч зугаалж байхдаа ч хогоо ил хаяхгүй, эх орноо хайрлах хүнлэг үзлийг төлөвшүүлэх зорилготой юм.

 Энэхүү аяны дүрэм их энгийн. “Та эх орныхоо хаана байна вэ” гэсэн асуултад хариулсан, “Би эх орныхоо энд байна” гэсэн уриа үг бүхий бичгийг гартаа барьсан ганцаараа, гэр бүлийнхэнтэйгээ, найз нөхдөөрөө, хамт олноороо авахуулсан зургийг илгээх. Хамгийн гол нь хаана байгаагаа баримтжуулсан бичгийг зургийнхаа хаа нэгтээ байрлуулсан байна. Тусгайлан бэлтгэсэн загварыг хэвлэх, эсвэл өөрийн боломжоор уриа үгийг цаасан дээр бичиж болно. Зургаа https://www.facebook.com/mne.mn хуудас руу болон [email protected] и-мэйл хаяг руу өөрийн нэр, утасны дугаар болон гэрэл зурган дээрх хүмүүс, газар орон, сэтгэгдлээ илэрхийлсэн багахан зурвасын хамт илгээх юм.

Илгээсэн гэрэл зургууд “Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн Яам”-ны албан ёсны фэйсбүүк хуудсан дээр нийтлэх юм байна.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монголын залуучууд олон улсын соёлын солилцоонд үндэсний өв соёлоо сурталчлав

30/07/2026
Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Сициль арлын Грек задгай театрт Монголын баритонууд хамтдаа гоцлон түүх бүтээв

30/07/2026

Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ

30/07/2026

Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын 70 жилийн ой боллоо

30/07/2026

Долоон бурхан одны тахилга болно

30/07/2026

Монголын залуучууд олон улсын соёлын солилцоонд үндэсний өв соёлоо сурталчлав

30/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.