Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дүрслэх урлаг»Монгол улсын хамгийн том “Морин хуур”
Дүрслэх урлаг

Монгол улсын хамгийн том “Морин хуур”

Урлаг Урлаг07/08/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дундговь аймгийн Сайнцагаан сумын соёл амралтын хүрээлэнд буй Монголын хамгийн том морин хуурын хөшөө нь нутгийн ард түмний дуу хуурын баялаг уламжлалын нэгэн тод бэлгэдэл болдог.

Уран сийлбэрч Ө.Анхбаяр, дархан Л.Цогцол нар 2007 онд бүтээсэн тус хөшөө 7.5 метр өндөр, 1.5 метр өргөн, 40 сантиметр зузаантай. Хуурын хөшөөний толгойг модоор сийлбэрлэж, чавхдасыг ган татлагаар, их биеийг хавтгай төмрөөр бүтээж, бор шаргал өнгөөр бронздон урлажээ.

Дундговийнхныг дуу хуургүйгээр төсөөлшгүй. Нутгийн ард түмний адуу дагасан уламжлалт өв соёлын нэг нь уртын дуу, морин хуурын урлагтай шууд холбогддог тул баяр наадам, хурим найр, ёслол хүндэтгэл зэрэг олон зан үйлд морин хуураа эгшиглүүлсээр ирсэн түүхтэй. Тиймээс тус нутгийнхан дээрх морин хуурын хөшөөг Бор овооныхоо орой дээр бүтээн залж, шүтэж дээдэлсээр байна.

Монголын уртын дууны нэрт төлөөлөгч Н.Норовбанзад, Ж.Дорждагва зэрэг олон алдартан төрөн гарсан нь Дундговийг “Дуу хуурын өлгий” хэмээн алдаршуулсан юм.

Морин хуур нь зөвхөн хөгжмийн зэмсэг бус монголчуудын адууг эрхэмлэн дээдэлдэг заншил, нүүдэлчин ахуй, зан заншил, оюуны соёлын илэрхийлэл болдог. Тухайлбал, хурдан сайн мориныхоо дэл сүүлээр морин хуурын чавхдас хийж, толгойг нь шүтээн ууландаа залдаг уламжлал өнөөг хүртэл хадгалагдаж байна.

Монголын морин хуур хөгжмийн уламжлалт урлагийг 2008 онд ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэсэн нь энэхүү өвийн дэлхий дахинд хүлээн зөвшөөрсөн үнэ цэнийг илтгэдэг.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дүрслэх урлаг Урлаг

Олон нийтэд зориулсан хөрөг судалбар зургийн өдөрлөг болно

16/10/2026
Дүрслэх урлаг Урлаг

Жонни Депп анхны баримлаа Истанбулд дэлгэлээ

02/10/2026
Дүрслэх урлаг Урлаг

Туркийн олон улсын орчин үеийн урлагийн үзэсгэлэнд 16 орны 70 галерей бүтээлээ дэлгэжээ

02/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Сэмюэл Л.Жексон “Pulp Fiction” киноны алдарт монологоо 32 жилийн дараа ч цээжээр санадаг

16/10/2026

Туркийн загвар өмсөгч Дилхан Диврикли “Mister Global 2026” тэмцээний ялагч боллоо

16/10/2026

Синтия Никсон “The Gilded Age” цувралын зураг авалтын арын хөгжилтэй түүхээс хуваалцлаа

16/10/2026

“Naruto: Shadow Rising” шинэ манганы тизерийг танилцууллаа

16/10/2026

Hwasa, Crush нар Монголд “K-Pop Masterz” бүрэн хэмжээний тоглолтоо хийнэ

16/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.