Mонголын урлагийн зөвлөл, Солонгосын урлагийн зөвлөл хамтран “Цаг хугацаа ба орон зай” Нүүдлийн урлан-2014 хөтөлбөрийг Өмнөговь аймагт амжилттай хэрэгжүүлжээ.
Уг хөтөлбөрийн үр дүн бүхий Монгол, Солонгосын уран бүтээлчдийн хамтран, шинээр туурвисан уран бүтээлийн үзэсгэлэн өнөөдөр 17:00 цагт “Туушин” зочид буудлын “976” арт галерейд гарна.
Нүүдлийн урлан-2014 хөтөлбөрт Монголын уран бүтээлчдээс зураач Ж.Мөнхцэцэг, Х.Ууганбаяр, Б.Хишигсүрэн, Э.Энхзаяа болон кино уран бүтээлч, зураач Б.Бат-Эрдэнэ, “Алтан ураг” хамтлагийн хөгжимчин Б.Эрдэнэбат. Солонгосын уран бүтээлчдээс куратор Ду Кёнг Ким, Сүүннам Лим, Хежүнг Парк, Карл Омарсан, Мими Юн зэрэг нийт 11 уран бүтээлч Өмнөговь аймгаар аялж, уран бүтээлээ туурвин, бие биенээсээ суралцаж, Улаанбаатар хотод хамтарсан үзэсгэлэнгээ гаргахаар болсон нь энэ.