Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Олон улсын аялал жуучлалын үзэсгэлэнд Монголын төлөөлөгчид амжилттай оролцлоо
Нийгэм

Олон улсын аялал жуучлалын үзэсгэлэнд Монголын төлөөлөгчид амжилттай оролцлоо

Урлаг Урлаг11/09/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
253b1f915d0664a9962d09fdf3211bdd04bfc32b6117857152014-09-11-09-44[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  2014 оны 08 дугаар сарын 28-наас 31-ны хооронд БНХАУ–ын аялал жуучлалын гол бүс болох Гуан Ши мужийн Гүй Лин хотноо Олон улсын аялал жуучлалын үзэсгэлэн зохион байгуулагдаж манай орноос Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Аялал жуучлалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга болон тур оператороос Актив Адвенчер Турс Монгол ХХК, New Milestone тур оператор, ДМД ХХК, Монголын нууц товчоо жуулчны бааз зэрэг компаний төлөөлөгчид амжилттай оролцоод ирлээ.

Энэхүү үзэсгэлэн яармаг нь 5 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд 60 гаруй орны 800 гаруй байгууллагын төлөөлөгчид оролцож 30000 гаруй хүн үзэж сонирхлоо. Монгол улсын хувьд энэхүү үзэсгэлэнд анх удаа  оролцсон билээ.

Гуан Ши мужийн Гүй Лин хот нь Хятадын аялал жуучлалын тэргүүлэх бүс бөгөөд байгалийн үзэсгэлэнт, өвөрмөц байдал, үлгэрийн орон мэт тогтоцтой уул ус, гайхамшигт том агуй, гол нуураараа алдартай бөгөөд ЮНЕСКО–гийн Соёлын өвд бүртгэгдсэн байдаг ажээ.

Уг арга хэмжээний үеэр Монголын тал Хятад, Европ, Өмнөд Азийн аялал жуулчлалын компаниудтай бизнесийн уулзалтуудыг амжилттай зохион байгуулж  хоёр орны жуулчдын хоорондын солилцсоноос гадна Европ, ОХУ-ын жуулчдыг Монгол Хятад орнуудаар дамжуулан аялуулах шинэ хөтөлбөрийн талаар санал солилцов.

Мөн уг үзэсгэлэн яармагийн үеэр нийт 6 номинацид шилдэгийг тодруулсан бол Монгол улсын үзэсгэлэнгийн талбай “Шилдэг талбайн тохижилт”-той оролцогч болон “Best Organized Booth Award” шагналыг хүртсэн юм.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Инстаграмын одод дагагчдаа алджээ

21/05/2026

Захара Жоли диплом гардах ёслол дээрээ Брэд Питтийн овгийг дахин ашигласангүй

21/05/2026

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг дахин үзэгчдийн хүртээл болно

21/05/2026

Их найрагчийн гэргий хандив өргөлөө

21/05/2026

“Амьд байхыг хориглоно” бол бодит явдлаас сэдэвлэн кино шиг бичигдсэн зохиол

21/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.