Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Niu Lai” хүүхэлдэйн кино 4 сая ам.долларын ашиг олоод байна
Кино

“Niu Lai” хүүхэлдэйн кино 4 сая ам.долларын ашиг олоод байна

Урлаг Урлаг22/08/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Бяцхан тугалын тухай өгүүлдэг “Niu Lai” буюу “Бух ирлээ” хэмээх нэртэй хүүхэлдэйн киноны Хятадын киноны ертөнцөд дуулиан тарьж байна. Мэргэжлийн бус энгийн аргаар хийгдсэн, болхидуу хөдөлгөөнт дүрслэлтэй энэ кино Хятадын кино театраар хэний ч таамаглаагүй амжилт үзүүлж, бараа бүтээгдэхүүн олон саяар зарагдах болж, цахим хошигнолын гол дүр болжээ.

Маш бага төсвөөр бүтээгдэж, зурагт хуудсыг нь гараар зурсан уг бүтээл пүрэв гараг /2026.08.20/-ийн байдлаар хэдийнээ 4 сая гаруй ам.долларын орлого олсон байна.

Ингэснээр Хятадын кино театруудаар олсон орлогоороо “Marvel Studio”-ийн бүтээл, нийт төсөв нь 225 саяар хийгдсэн “Spider-Man: Brand New Day” киноны яг ард нь бичигдэж байгаа аж.

Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр үнээ болон түүний дөнгөж төрсөн тугал, ирвэсийн зулзаганы тухай өгүүлдэг энэ кино нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 1,000 гаруй ам.долларын орлого олсон юм байна.

Үүний дараа Хятадын цахим ертөнцөөр ер бусын муу хийцтэй киноны талаар дуулиан тархаж, орон нутгийн хэвлэлээр уг киног бүтээсэн ээж, хүү хоёрын тухай нийтлэл гарснаас хойш үзэгчдийн тоо эрс нэмэгджээ.

Харилцан яриа нь удаан, үйл явдлын өрнөл нь эв хавгүй, хөдөлгөөнт дүрслэл нь маш бүдэг хэдий ч Бээжингийн нэгэн кино театр үзэгчдээр дүүрэн байсан юм.

Хэдийгээр “маш муу кино” болсон ч уг бүтээл соёлын томоохон үзэгдэл болж, уг киноны гол баатруудын дүртэй тоглоом, маск, дүр хувиргалтаар олны дунд түгж эхлэв.

Тэр ч бүү хэл “Бух” гэсэн үг орсон компанийн хувьцааны ханш даваа гараг /2026.08.17/-т өссөн нь Хятадын төв банкнаас тусгай анхааруулга гаргахад хүргэжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Жафар Жексон “Michael” киноны үргэлжлэлд Майклын байр суурийг илүү тод харуулахыг хүсэж байна

22/08/2026
Кино Урлаг

Мишель Родригес “Холливуд надад чөтгөрийн ертөнц шиг санагддаг байсан” гэв

21/08/2026
Кино Урлаг

Роберт Дауни Жуниор “Төмөр хүн”-ий дүрээрээ эргэн ирнэ

21/08/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Жафар Жексон “Michael” киноны үргэлжлэлд Майклын байр суурийг илүү тод харуулахыг хүсэж байна

22/08/2026

“Niu Lai” хүүхэлдэйн кино 4 сая ам.долларын ашиг олоод байна

22/08/2026

Зүрх хайрхны төрийн тахилга боллоо

22/08/2026

ФОТО: ”НҮҮДЭЛЧИН” дэлхийн соёлын фестивалийн нээлтээс

22/08/2026

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид таалал төгслөө

22/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.