Жүжигчин Роберт Паттинсоны гол дүрд нь тоглосон A24-ийн “Primetime” кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болно. “Primetime” киног Лэнс Оппенхайм найруулж, Роберт Паттинсон гол дүрд тоглохоос гадна продюсероор ажиллажээ. Эл кинонд Роберт Паттинсон сэтгүүлч Крис Хансены дүрд тоглосон бөгөөд түүний “To Catch a Predator” нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байх үеийнх нь үйл явдлаас сэдэвлэсэн аж.
Харин энэ талаар сэтгүүлч Крис Хансен өөрийнхөө тухай киноны урьдчилсан үзлэгт очсон боловч нууцлалын гэрээнд гарын үсэг зурахыг шаардсаны улмаас үзэлгүй буцсан гэдгээ ярьжээ. Крис Хансений хэлснээр, уг нууцлалын гэрээ нь нэр, дүр төрх, брэнд болон цаашид үүсэж болзошгүй хууль эрх зүйн эрхээсээ татгалзахтай холбоотой нөхцөл агуулж байсан учраас гарын үсэг зураагүй аж.

