Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»С.Бямбын “Зогсоол” бүтээл Бусаны кино наадмаар дэлхийн нээлтээ хийнэ
Кино

С.Бямбын “Зогсоол” бүтээл Бусаны кино наадмаар дэлхийн нээлтээ хийнэ

Урлаг Урлаг25/08/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Азийн хамгийн том кино наадмуудын нэг болох Өмнөд Солонгосын Бусаны олон улсын 31 дэх удаагийн кино наадам “Vision” хэсэгтээ өөрийн болон Азийн орнуудын 23 бие даасан киног шалгаруулан оролцуулахаар болсноо зарлалаа.

Уг жагсаалт дотор найруулагч С.Бямбын “Зогсоол” уран сайхны кино шалгарчээ. Ингэснээр ирэх аравдугаар сард Бусан хотноо дэлхийн нээлтээ хийхээр болжээ.

Найруулагч С.Бямба нь “Guru Media” продакшны хамтран үүсгэн байгуулагч бөгөөд “Хүсэл, шунал”, “Алсын удирдлага”, зохиолч Г.Аюурзаны “Хэвтрийн хүн” туужаас сэдэвлэсэн ижил нэрт бүтээлүүдийг олны хүртээл болгож байв.

Түүний кинонд Монголын нийгмийн шилжилт маш чухал байр суурь эзэлдэг. Тэрбээр социалист тогтолцооноос ардчилсан нийгэмд шилжсэн үеийн өөрчлөлтийг зөвхөн улс төрийн үйл явдал бус харин хувь хүний оршихуй, үнэт зүйл, хүсэл, айдас, ганцаардалтай холбон авч үздэг.

Бусаны олон улсын кино наадмын “Vision” хэсэг нь Солонгос болон Азийн бие даасан кино урлагийн хамгийн сүүлийн үеийн бүтээлүүдийг үзэгчдэд хүргэх зорилготой бөгөөд өнгөрсөн жил “Korean Cinema Today – Vision” хөтөлбөрөөс өргөжин, Азийн бүх тивийн уран бүтээлчдийг хамарсан бие даасан хөтөлбөр болсон юм.

Энэ жилийн сонголтод үе үеийн уран бүтээлчдийг хамарсан өргөн хүрээний төлөөлөл багтжээ. Тодруулбал, өөрийн гэсэн өвөрмөц кино ертөнцийг тууштай бүтээж ирсэн туршлагатай найруулагчдаас гадна олон улсын тавцанд нэр хүнд нь өсөн, дэлхий дахинд танигдаж буй шинэ үеийн авьяастнуудын бүтээлүүд ч багтсан байна.

Ийнхүү “Vision” хэсэг нь Азийн бие даасан кино урлагийн өнөөгийн өнгө төрх, шинэ чиг хандлага, ирээдүйн төлөөлөл болсон уран бүтээлчдийг нэг дор танилцуулах онцгой талбар болох аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“ОВГОР” уран сайхны кино Солонгост гарахаар боллоо

14/10/2026
Кино Урлаг

ФОТО: “Амьдрал би чамд хайртай” олон ангит киноны дүрүүд

14/10/2026
Кино Урлаг

Бусаны олон улсын кино наадамд 59 орны 247 кино өрсөлдөж байна

13/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ШИНЭ КЛИП: Б.Замбалгарав, A.Сүхбат – “Чиний дүр”

14/10/2026

“ОВГОР” уран сайхны кино Солонгост гарахаар боллоо

14/10/2026

ФОТО: “Амьдрал би чамд хайртай” олон ангит киноны дүрүүд

14/10/2026

“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн бүтээлийг энэ сарын 30-ныг хүртэл хүлээн авна

14/10/2026

Чулуугаар урласан аяга түүх өгүүлнэ

14/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.