Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммад бин Салман Франц Улсад айлчилсан байна. Түүний айлчлалыг тохиолдуулан Элисейн ордон даваа гараг /2026.08.24/-т мэдэгдэл хийхдээ Саудын Араб болон Франц нар хамтран Парисын ойролцоо “Dragon Ball Z” анимейшний сэдэвтэй парк барихаар болсон гэжээ.
Тус ордны мэдээлснээр паркийг Парисын баруун хойд хэсэгт орших Сержи-Понтуазын ойролцоо барьж, 22 мянга орчим ажлын байр шинээр үүсгэхээр төлөвлөж байгаа аж.
2025 онд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Саудын Арабад айлчлах үедээ угсаа залгамжлах хунтайж бин Салман нар “Dragon Ball Z” анимед дуртай гэдгээ мэдэлцсэний дараа паркийг барих санаа гарчээ.
Паркийн санхүүжилтийг Саудын Арабын энтертайнмент болон хөрөнгө оруулалтын “Qiddiya” групп гаргаж өгөх юм. Тус парк ашиглалтад орох үедээ Европын хамгийн том сэдэвчилсэн паркуудын нэг болох төлөвтэй байна.

