Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Хийлч М.Хулангийн тоглолтын хэвлэлийн хурал өнөөдөр болно
Нийгэм

Хийлч М.Хулангийн тоглолтын хэвлэлийн хурал өнөөдөр болно

Урлаг Урлаг18/09/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Khulan_Photo5145840162014-09-18-10-04[www.urlag.mn]1140615012014-09-18-10-19[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монголын хөгжмийн урлаг тэр дундаа мэргэжлийн урлагийн байгуулагуудын түвшинд өндөрөөр үнэлэгдэх томоохон хэмжээний дэлхийн cор бүтээлүүдээс бүрдсэн “Classica Paradiso” хэмээх уран бүтээлийн тайлан тоглолтоо, Улсын филармонийн хөгжимчин, хийлч М.Хулан энэ сарын 25-нд Дуурь бүжгийн эрдмийн чуулгын тайзнаа тоглох гэж байгаа юм. Тус тоглолт нь монголдоо анх удаа сонгодог хөгжмийн зохиолуудын бүрэн хэмжээний төгөлдөр хуур болон симфони найрал хөгжимтэй хамтарсан хийлийн гоцлол концерт болж байгаагаараа ихээхэн онцлог ажээ. Мэдээж хэрэг хийл хөгжим нь Дэлхийн Хатанхаан гэх тодотголтой бөгөөд түүний хэмнэл хөг аяз мөн чанар нь хүний сэтгэлийг уяраан догдлуулж хүмүүсийг холбож чадах увидастай билээ.

   “Classica Paradiso” тоглолт олонд танигдсан Дэлхийн алдартай хийлийн концерт, киноны хөгжмүүд болон аяз зохиол бүтээлүүдээс бүрдэх бөгөөд монголын болон дэлхийн мэргэжлийн хийлчдийн ур чадварыг шаардсан тэр дундаа олон улсын томоохон тэмцээн болох П.И.Чайковскийн нэрэмжит уралдааны зайлшгүй программын зохиолуудаас орж, дэлхийн алдарт хийлчид болох Jascha Heifetz, Nathan Milshtein, Itzhak Perlman нарын бүтээж туурвиж байсан хийлийн ховор нандин найруулга бүхий бүтээлүүдээс тоглогдож байгаа гэдгээрээ мөн онцлог шинж чанартай юм. Ийнхүү Улсын филармонийн хөгжимчин, хийлч М.Хулангийн “Classica Paradiso” хэмээх тоглолтын албан ёсны хэвлэлийн хурал өнөөдөр буюу 9 сарын 18-нд 12:00 цагаас Улсын филормонийн байранд болох бөгөөд хүндэт зочдоор Улсын филармонийн удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Бүтэнбаяр, Улсын филармонийн удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Чинбат, Улсын филармонийн хөгжимчин, хийлч М.Хулан, удирдаач, төгөлдөр хуурч Б.Анар нар оролцох ажээ.

    Энэ дашрамд дуулгахад хүрэлцэн ирсэн сэтгүүлчдэд урилга мандат олгох юм байна. Эрхэм сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.


www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Төв аймгийн Сэргэлэн сумын хүүхдүүд “Болор эгшиглэн” наадамд тэргүүллээ

01/10/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил эхэллээ

29/09/2026
Нийгэм Урлаг

Дэлхийн ур чадварын уралдаанаас Г.Номин Best of Nation Award шагнал хүртжээ

29/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Брэдли Купер “G.I. Joe”-гийн шинэ кинонд Дьюкийн дүрийг бүтээнэ

02/10/2026

Наоми Кэмпбелл шүүхэд давж заалдаж, ялжээ

02/10/2026

Мэрайя Кэри “Glitter” киноны 25 жилийн ойг 1.55 сая ам.долларын алмаазан зүүлтээр тэмдэглэв

02/10/2026

Бен Аффлек 14 настайдаа хутга тулгуулан дээрэмдүүлж байжээ

02/10/2026

“Winner” хамтлагийн гишүүн Сон Мин У цэргийн албаны үүргээ зөрчсөн хэргээр тэнсэн харгалзах ял авчээ

02/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.