Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Нойргүй хоносон зургаан нот” үзэгчдийн хүсэлтээр дахин эгшиглэнэ
Нийгэм

“Нойргүй хоносон зургаан нот” үзэгчдийн хүсэлтээр дахин эгшиглэнэ

Урлаг Урлаг18/09/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10671471_912931942054779_5307007163773648689_n9706104302014-09-18-13-06[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Гурван мянга гаруй уран бүтээлээсээ дээжлэн тоглолтоо хийсэн “Ахмадын золбоо” хамтлаг сонсогч олны сонорыг мялааж, сэтгэлийг хөглөсөн "Нойргүй хоносон зургаан нот” хэмээх тоглолтоо үзэгчдийн хүсэлтээр ирэх аравдугаар сарын 4 нд "River sounds" клубт зохион байгуулахаар болжээ.

“Инээмсэглэл” хамтлагийн бөмбөрчин, UBS телевизийн Ерөнхий захирал, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, МУУГЗ Л.Балхжав, “Өргөө” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, МУСГЗ И.Болоож, “Хөх тэнгэр” хамтлагийн даралтат хөгжимчин, Хилийн цэргийн дэд хурандаа, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, МУУГЗ Г.Энхбаяр, “Хөх тэнгэр”, “Инээмсэглэл”, “Black & White” хамтлагийн даралтат хөгжимчин, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, МУУГЗ Г.Пүрэвдорж, Рок попын Пентатоник Академийн ерөнхийлөгч, “Инээмсэглэл” хамтлагийн гишүүн, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, МУСГЗ Б.Долгион, “Соёл Эрдэнэ” хамтлагийн ахлагч, аргил гитарчин, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, МУСГЗ Г.Жаргалсайхан гэсэн рок поп урлагийн “акулууд” гэгддэг нэгэн үеийн төлөөлөл болсон алдартай хөгжмийн зохиолчид “Ахмадын золбоо” хамтлагийг байгуулсан байдаг.

Бидний аав ээжээс эхлээд, залуу үеийнхний аманд аялагдаж, сэтгэл хөдөлгөсөн олон мянган уран бүтээлийг бүтээснээс гадна өнөөдөр ч залуучууд бидний дунд хит болсон, хит болж байгаа шинэ уран бүтээлийг “Ахмадын золбоо” хамтлагийн гишүүд тууривсаар байгаа нь тэдний сонсогч, шүтэн бишрэгчдийн тоог хязгааргүйд хүргэж байна. Иймд тоглолтыг дахин тоглох хүсэлтийг хүлээн авчээ.

Дуучид нь дуулж, сонсогчид нь чимээгүй сонсоод суудаг хэвшмэл байдлыг өөрчлөн, үзэгч сонсогчидтойгоо хамтран дуулж, хамтран дурсан, хамтран уярч, тэрч бүү хэл хөгжилтэй яриа өрнүүлэн зритель тэр чигтээ инээлдэх халуухан үдэш зөвхөн “Нойргүй хоносон зургаан нот” тоглолтын үдэш тохиодог онцлогтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг 99293232, 99099811, 99906400, 11320444 утаснаас лавлаарай.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Инстаграмын одод дагагчдаа алджээ

21/05/2026

Захара Жоли диплом гардах ёслол дээрээ Брэд Питтийн овгийг дахин ашигласангүй

21/05/2026

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг дахин үзэгчдийн хүртээл болно

21/05/2026

Их найрагчийн гэргий хандив өргөлөө

21/05/2026

“Амьд байхыг хориглоно” бол бодит явдлаас сэдэвлэн кино шиг бичигдсэн зохиол

21/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.