Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»“Хөөмийлөхүй, хайлахуйн харилцан шүтэлцээ” ном уншигчдад хүрлээ
Өв соёл

“Хөөмийлөхүй, хайлахуйн харилцан шүтэлцээ” ном уншигчдад хүрлээ

Урлаг Урлаг11/09/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

СУИС-ийн харьяа Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн Соёл судлалын секторын эрхлэгч, соёл судлалын ухааны доктор (Ph.D) Э.Дүүриймаа “Хөөмийлөхүй, хайлахуйн харилцан шүтэлцээ” номоо олны хүртээл болголоо.

Энэ ном монголчуудын биет бус өвийн төлөөлөл болох хөөмий, туулийг шинжлэх ухааны онол, арга зүйн үүднээс судлан шинжилж, соёлын газар зүй, байгаль, бүс нутгийн онцлог, нийгэм, оюун санааны соёлын үүрэг, ач холбогдлын үүднээс тус тусын болон харилцан шүтэлцээний хүрээнд авч үзсэн соёл судлалын анхны бүтээл гэдгээр онцлог болохыг зохиогч онцолсон юм.

Бүтээлийг 2006 оноос эхлэн баримтжуулсан судалгаанд тулгуурлан бичихдээ соёлын биет бус өвийг ур чадварын дээд түвшинд эзэмшсэн өвлөн уламжлагч, хөөмийч МУГЖ Н.Сэнгэдорж, МУГЖ Э.Тойвгоо, МУСГЗ Д.Цэрэндаваа, МУГЖ Б.Одсүрэн, МУГЖ Э.Даваажав, туульч А.Балдандорж, Н.Дамдиндоржийн мэдээлсэн арга туршлага, уламжлалын онцлогийг шингээжээ.

“Бүтээлээрээ хүн, байгаль, мал ахуйн гурамсан холбоонд хүмүүний бие, хэл, сэтгэлийн үйлээр монгол соёлын биет бус өв, аман уламжлал харилцан шүтэлцэж, өвлөн уламжилж ирсэн нь өнөө цагийн соёлын дархлаа, оюун санааны язгуур үнэт зүйлийг бүтээж ирснийг тодруулахыг зорьсон” гэдгийг Э.Дүүриймаа тодотгож хэллээ.

“Хөөмийлөхүй, хайлахуйн харилцан шүтэлцээ” нэг сэдэвт бүтээл нь 3 бүлэг, 22 зүйл, дүгнэлт, ном зүй, хавсралт, нэрсийн хэлхээ зэргийг багтаасан 23.2 хэвлэлийн хуудаснаас бүрдэнэ. Номын нэгдүгээр бүлэгт хөөмийлөхүйн төрөл зүйл үүсэн хөгжихөд нөлөөлсөн байгаль, нийгэм соёлын орчны нөлөөг тодруулахын зэрэгцээ монгол хөөмийн хэв шинж, урын сан ба соёлын онтологи, хөөмийлөхүйн үйлийн мөн чанарын тухай, хоёрдугаар бүлэгт монгол туулийн төрөл зүйл үүсэж хөгжих байгаль, нийгэм, соёлын орчны нөлөө, тууль хайлах зан үйл, дэг ёс, хатуу, зөөлөн тууль хайлахуйн онцлог, гуравдугаар бүлэгт хөөмийлөхүй, хайлахуйн үйлийн харилцан шүтэлцээ, мөн чанар, бүтэц үүргийн онцлог, дуугаралтын ая алгууны утга илэрхийллийн онцлог, спекторийн шинжилгээ, тэдгээрийн нийтлэг хийгээд ондооших талыг соёл судлалын онол арга зүйн үүднээс шинжилж, харьцуулан дүгнэн бичжээ. Мөн хөөмийн уран бүтээл тайзнаа гарсан цаг үеэс 2020 оны хүртэлх хугацаанд гарсан урын санг хөгжлийн үечлэлд авч үзсэнээрээ соёлын өв судлалд чухал ач холбогдолтой ажээ.

Номын ерөнхий редактороор Соёл судлалын ухааны доктор (Ph.D), профессор Ж.Долгорсүрэн, хэл найруулгын редактороор МУСГЗ, СУИС-ийн хүндэт профессор Я.Сумъяа ажиллажээ.

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-ийн Яаралтай хамгаалах өвийн төлөөллийн жагсаалтад “Монгол тууль” (2009), Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад “Монгол хөөмий” (2010) өвийг бүртгэсэн байдаг.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

Монгол Улсын Соёлын элч Б.Нарандэлгэр Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын соёлын хөтөлбөрт тусгай байрт шалгарлаа

08/09/2026
Өв соёл Урлаг

“Мянган морьтон” аялал жуулчлалын өдөрлөг боллоо

07/09/2026
Өв соёл Урлаг

Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ

05/09/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Гэрэл зурагчин Б.Ирээдүй бие даасан анхны үзэсгэлэнгээ толилуулна

11/09/2026

“Хөөмийлөхүй, хайлахуйн харилцан шүтэлцээ” ном уншигчдад хүрлээ

11/09/2026

Хён Бин “Made in Korea 2”-т илүү ширүүн төрхтэйгөөр эргэн иржээ

10/09/2026

Брэд Питт ноходтой “ярилцав”

10/09/2026

Майкл Ж.Фоксын Паркинсоны өвчин улам хүндэрсэн ч тэрбээр итгэл найдвар тээсээр байна

10/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.