Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»IU, Ю Ин На нарын 16 жилийн нөхөрлөл дуутай болов
Дуу хөгжим

IU, Ю Ин На нарын 16 жилийн нөхөрлөл дуутай болов

Урлаг Урлаг17/09/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өмнөд Солонгосын дуучин, жүжигчин IU 16 жилийн турш дотно нөхөрлөсөн жүжигчин Ю Ин Надаа зориулан шинэ дуу гаргажээ.

Тус дуу нь IU-ийн есдүгээр сарын 10-нд гаргасан “From This Star” дижитал синглийн багцад багтсан “Dear My Crazy Soulmate” нэртэй бүтээл юм. IU өөрөө дууны үгийг бичсэн бөгөөд албан ёсны танилцуулгад “For Yoo In-na” хэмээн тэмдэглэсэн байна.

IU есдүгээр сарын 15-нд Ю Ин Натай олон жилийн турш хамт авахуулсан гэрэл зургуудыг нэгтгэсэн бичлэгээ инстаграм хуудсандаа нийтэлж, “Dear my crazy soulmate”, “Sure YOO IN NA we best soulmate” хэмээн бичжээ.

“Dear My Crazy Soulmate” дууны үгэнд IU найзынхаа зан чанарыг байгаагаар нь хүлээн зөвшөөрч, ирээдүйд ч хамтдаа нөхөрлөж, хөгширсөн хойноо хүртэл дурсамжаа хуваалцахыг хүсдэг тухайгаа өгүүлсэн байна. Тэр дундаа хамтдаа “хачин эмээ нар” болохыг мөрөөддөг гэсэн санааг дууныхаа төгсгөлд илэрхийлжээ.

IU, Ю Ин На нар 2010 онд SBS телевизийн “Heroes” нэвтрүүлэгт хамт оролцох үеэрээ танилцсан бөгөөд түүнээс хойш дотно найзууд болсон юм. Мөн тэд 2013 онд “You Are the Best!” олон ангит кинонд хамтран тоглож байжээ.

View this post on Instagram

A post shared by 이지금 IU (@dlwlrma)

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Хилари Дафф дахин хэзээ ч хүүхдүүдээ аялан тоглолтдоо авч явахгүй гэв

06/11/2026
Дуу хөгжим Урлаг

Жастин Тимберлейкийн “SexyBack” дууг дуу бичлэгийн компани нь “Амжилт олохгүй” хэмээн эсэргүүцэж байжээ

06/11/2026
Дуу хөгжим Урлаг

Домогт дуучин Том Жонс хүнд өвчний улмаас амьд үлдэхгүй гэж бодож байснаа ярьжээ

06/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр “Фантастик” продакшны жүжигчин М.Баярбатын төрсөн өдөр

07/11/2026

ФОТО: “Үндэсний бичиг, соёл” сэдвийн хүрээнд Монголын үндэсний музейн холбогдох зарим цуглуулгаас

07/11/2026

Хээрийн “Хуримын ордон”

07/11/2026

Адам Драйвер “Star Wars” ертөнцийн Бен Сологийн тухай бие даасан киноны төсөл бүрмөсөн цуцлагдсаныг баталжээ

06/11/2026

Хилари Дафф дахин хэзээ ч хүүхдүүдээ аялан тоглолтдоо авч явахгүй гэв

06/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.