Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Ю.Цэдэнбалын амьдрал, үйл хэргийг баримтат киногоор өгүүлжээ
Кино

Ю.Цэдэнбалын амьдрал, үйл хэргийг баримтат киногоор өгүүлжээ

Урлаг Урлаг18/09/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойд зориулан бүтээсэн “БНМАУ-ын баатар, маршал Ю.Цэдэнбал” баримтат киноны нээлт есдүгээр сарын 16-нд Увс аймгийн 18 сумын Соёлын төв болон “Ойрад” театрт нэгэн зэрэг боллоо.

Баримтат кинонд Ю.Цэдэнбалын бага, идэр, өтөл нас, боловсрол, ажил, амьдралын замналын талаар өгүүлэхийн зэрэгцээ тухайн үеийн Монгол Улсын хөгжилд оруулсан хувь нэмрийг түүхэн үйл явдал, баримтад тулгуурлан харуулжээ.

Киноны нээлтийг орон нутгийн иргэд, төрийн албан хаагчид, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид зэрэг 5000 гаруй хүн үзэж, маршал Ю.Цэдэнбалын амьдрал, ажил үйлс, Монголын төр, нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмрийг түүхэн баримтаар харуулсан бүтээлтэй танилцлаа.

Мөн Улаангом сумын төв талбайд байрладаг маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл илэрхийллээ. Ойн хөтөлбөрийн дагуу Давст суман дахь хөшөөнд нь цэцэг өргөх, Тун мэндийн өвөлжөөг тохижуулах, үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан зохион байгуулж байна.

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойд оролцохоор ОХУ-ын Красноярск мужийн Курагино тойргийн “Хил хязгааргүй найрамдал” төслийн удирдагч Родина Светлана Асхатовна, “Курагино” музейн захирал Катина Елена Михайловна тэргүүтэй зочид Увс аймагт хүрэлцэн иржээ.

“Хил хязгааргүй найрамдал” төслийг 2013 оноос хэрэгжүүлж, Увс аймгийн Улаангом сум, ОХУ-ын Красноярск мужийн Курагино тойргийн хооронд соёлын солилцоог хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.

Мөн өнөөдөр Ю.Цэдэнбалын нэрэмжит Улаангом сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн 100 жилийн ойн баяр болж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Гэри Олдман “Slow Horses” цувралын наймдугаар улиралд дахин тоглоно

17/09/2026
Кино Урлаг

Киану Ривз, Патрик Суэйзи нарын гол дүрд нь тоглосон “Point Break” киног телевизийн цуврал болгон бүтээнэ

17/09/2026
Кино Урлаг

Өнөөдөр жүжигчин Алагаа буюу Ц.Энхтулгын төрсөн өдөр

17/09/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Бүтээхүй-Үлдээхүй” сэдэвт түүхэн сонины үзэсгэлэнг дэлгэлээ

18/09/2026

Ю.Цэдэнбалын амьдрал, үйл хэргийг баримтат киногоор өгүүлжээ

18/09/2026

“Ялагчдын цуваа-2026” олон улсын моно жүжгийн наадам энэ сарын 17-нд Улаанбаатар хотноо эхэлнэ

18/09/2026

Ч.Бадрал: Анх удаа хоёр монгол дуучин олон мянган үзэгчийн өмнө дуулсан нь нэгэн сайхан түүхийн хуудсыг нээлээ гэж бодож байгаа

18/09/2026

“Норсон зүрх” дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл үзэгчдийн хүртээл болно

18/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.