Америкийн гэрэл зурагчин Брайан Хожес Монгол ахуй, нүүдэлчин ард түмний амьдралыг харуулсан баримтат гэрэл зургын үзэсгэлэн гаргажээ. Зуны гурван сар тэрбээр нэгэн айлын хамтаар нүүдлийн соёл иргэншилд амьдарч, тэдний амьдрал ахуйг судалсан байна. Брайн Монгол хүнийг тэсвэр хатуужилтай хэмээн онцолжээ. Түүний хэлснээр Монголын уудам нутаг дэвсгэрт монгол айл улирлаас улирал дамжин нүүдэллэж, амьдархад нэн таатай нөхцөл, уур амьсгалтай газар хайсаар явдаг гэнэ. Уур амьсгал, малын идэш бүрдсэн нөхцөлд нүүдэлчин омог тус газар буудаллаж жил хагас эсвэл түүнээс удаан амьдрах нь бий гэжээ.
Нэг газраас нөгөө газар руу нүүдэллэн амьдрах Монгол айлын гол ахуйн хэрэглээ нь "монгол гэр". Авсаархан, богино хугацаанд босгодог энэхүү гэр нь том оврын майхны дайтай хугацаанд угсардаг хэмээн Брайн дурссан байна.
Мөн тэрбээр уудам Монгол нутагт ус ховор байдгийг дурдаад энэ бүхнийг харгалзан үзсэн ч Монголын нүүдэлчдийг аз жаргалгүй хүмүүс гэж хэлж болохгүй тэд нүүдэллэхийн хажуугаар сагсан бөмбөг тоглож, сур харваа, дугуй болон мотоцикль унадаг гэв.
М.Марал