Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»Үндэсний бичгээ түгээн дэлгэрүүлэх үйлсэд сурагчид нэгдэж байна
Өв соёл

Үндэсний бичгээ түгээн дэлгэрүүлэх үйлсэд сурагчид нэгдэж байна

Урлаг Урлаг20/09/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Эх хэлний өдрийг тохиолдуулан Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчдын дунд “Би үндэсний бичгээ мэднэ” уралдааныг зохион байгуулж, таван сургуулийн 30 сурагч мэдлэг, чадвараа сорилоо.

Монгол Улс жил бүрийн есдүгээр сарын 1-нийг Эх хэлний өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жил Эх хэлний өдрийг угтан үндэсний бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, сурагчдын зөв бичих мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор Ховд аймгийн ЗДТГ, Цэргийн штаб, Боловсролын газар, Жаргалант сумын ЗДТГ хамтран тус уралдааныг энэ сарын 18-нд зохион байгуулсан байна.

Уралдаанаар сурагчдын үндэсний бичгээр зөв бичих, унших, хөрвүүлэх болон дүрс ялган бичих чадварыг сорьж, нийт долоон төрлөөр өрсөлдүүлжээ.

Уралдааны дүнгээр “Цаст-Алтай сургуулийн сурагчид тэргүүн байр эзэлж, 6 дугаар сургууль, Прогресс сургуулийн сурагчид удаах байрт шалгарсан байна.

Мөн нэг минутад хамгийн олон үг зөв уншсан болон хөрвүүлсэн гурван сурагчийг тусгайлан шалгаруулж, урамшуулжээ.

Үндэсний бичгийн хэрэглээг сурагчдын дунд нэмэгдүүлэх, мэдлэг, чадварыг нь ахиулах зорилгоор “Би үндэсний бичгээ мэднэ” уралдааныг цаашид өргөжүүлэн, тогтмол зохион байгуулах юм.

Эх хэлний өдөртэй холбоотой ажлыг энэ жил 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэл зохион байгуулахаар шийдвэрлэжээ. 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

БНСУ-д хадгалагдаж буй Юань гүрний хуулийн бичгийг Монголд авчрах боломжийн талаар санал солилцов

06/11/2026
Өв соёл Урлаг

Эрдэнэ Зуугийн хэрэмт суваргын бичээс

05/11/2026
Өв соёл Урлаг

Хурдан морины цоллооч нар өв соёлоороо өрсөлдлөө

04/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр “Фантастик” продакшны жүжигчин М.Баярбатын төрсөн өдөр

07/11/2026

ФОТО: “Үндэсний бичиг, соёл” сэдвийн хүрээнд Монголын үндэсний музейн холбогдох зарим цуглуулгаас

07/11/2026

Хээрийн “Хуримын ордон”

07/11/2026

Адам Драйвер “Star Wars” ертөнцийн Бен Сологийн тухай бие даасан киноны төсөл бүрмөсөн цуцлагдсаныг баталжээ

06/11/2026

Хилари Дафф дахин хэзээ ч хүүхдүүдээ аялан тоглолтдоо авч явахгүй гэв

06/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.