Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Зурхай»Ордуудын энэ долоо хоногийн зурхай
Зурхай

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

Урлаг Урлаг21/09/2026Сэтгэгдэл байхгүй16 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ордуудын энэ долоо хоног /2026.09.21-2026.09.27/-ийн зурхайг хүргэж байна.

ХОНЬ

Энэ долоо хоногт өнөөдөр үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой ажил урагштай байна. Цагаа зөв хуваарил. Шинэлэг байдлаар ажиллах боломж гарна. Чухал хэрэгцээтэй мэдээллээ олж авснаар судалгаа, шинжилгээний ажил амжилттай болно. Нийгмийн хүрээнд болж буй адал явдлууд далдуур таны сэтгэл зүйд нөлөөлнө. Урлаг кино гэх мэт зүйлс таныг хөгжилтэй байлгаж болох ч аажимдаа буруу ойлголт рүү хөтөлдөг байж болохгүй. Сэтгэлгээ дутагдсанаас болж бодит байдлыг гуйвуулсан байдлаар харахаас зайлсхий. Толгойгоо гашилган өөрөө зүтгэх нь тийм ч сайн арга биш. Харин ч эсрэгээрээ багаар ажиллах цаг үе. Та өөрийнхөө өдөр тутмын хэв маягийг өөрчлөхийг хүсэх боловч хүлээсэн үүрэг хариуцлагаасаа болж юу ч хийж чадахгүй. Иймд өөрийнхөө дургүй ажлаа хийхгүй байх арга бодож ол. Зорилгодоо хүрэхийн тулд шийдэмгий зандаа тулгуурлаж, түүндээ хүртлээ тэсвэр тэвчээртэй байх хэрэгтэй. Санхүүгийн нөөцөө хадгалж хамгаалах нь сэтгэлийг амар тайван байлгана. Долоо хоногийн сүүл рүү ажлын харилцаа амжилттай байж, эрч хүч, мөнгө орлого их байх болно. Сэтгэл санаа сайхан байхын тулд чин сэтгэлийн харилцан ярианд бэлэн бай. Бусдын ашиг сонирхлыг хөндөхгүйгээр өөрт юу хэрэгтэй байгааг ойлгуул. Таны сэтгэл хөдлөл өндөр байх тул ямар нэг асуудал гаргах хэрэггүй. Од эрхэс хайр энхрийллийг дэмжих байрлалд ирсэн байна. Энэ нь танд хамгийн сайхан хүслээ биелүүлэх боломжийг олгож байна. Хувийн амьдралдаа хийхийг хүсэж байсан зүйлээ хийхэд тохиромжтой цаг байх болно. Ойр дотнын хүмүүсийнхээ санасан бодсоныг хэрэгжүүлэхэд боломжоороо тусал. Хайртай хосуудын хооронд үл ойлголцол багасаж, баяр баясгалан, сэтгэл ханамжтай байцгаах болно. Гадуур найз нөхөдтэйгөө зугаацаж цагийг сайхан өнгөрүүлэх боломжийг ашигла.

ҮХЭР

Энэ долоо хоногт нөхцөл байдал өөрчлөлт хийхийг шаардах болно. Нэг хэвийн тогтсон байдалдаа олон шинэ зүйлсийг оруулж ир. Ялах гэсэн хүсэл тэмүүлэл амжилтад хүргэх боломжийг тань өсгөх болно. Мэргэжлийн хандлагатай, тууштай ажиллаж чаддаг, өөрийн гэсэн зорилготой хүмүүсийн бүх ажил жигдэрч эхэлнэ. Гадаад үзэмждээ их анхаарна. Таны мөрөөдөл бодол санааг тань эзэмдэж байна. Танд өвөрмөц үзэл санаанууд урам зориг өгнө. Нэр алдарт хүрэх зорилготой төлөвлөгөөнийхөө үр дүнг нягталж судал. Хамтын ажиллагаатай холбоотой тодорхой бус асуудлуудыг эцэслэн шийдэх уулзалтыг хийхэд тохиромжтой үе. Ажлын байран дээр хэн нэгэнтэй асуудалтай байгаа бол сэтгэлийн хөдлөлөөр үүнд хандах хэрэггүй. Эс бөгөөс уур уцаарт хэт автаж мэдэх юм. Сонирхолтой уулзалт, цуглаанд оч. Ганц бие хүмүүс шинэ хосоо хайж байж магадгүй. Эхлээд өөрийгөө сайн бэлд. Энэ үед та өмнөх хайраасаа илүү таарч тохирох хүн олохгүй байж магад. Долоо хоногийн сүүл рүү үр бүтээлтэй шаргуу ажилласнаар шагнал хүлээж авна. Гэхдээ та санаа амарч, тайван суух хэрэггүй. Амжилт дагуулах дараагийн төсөлдөө бэлэн бай. Хамт олонтойгоо цаг гарган ярилц. Амиа бодсон хүмүүс богино хугацаанд л ашиг хүртдэг гэдгийг сана. Бусдад тохиолдсон бэрхшээлд чин сэтгэлээсээ тусал. Зарим хүмүүс энэ үед орон байрандаа шинэ засвар хийх болон хувийн санхүүгийн асуудлаа шийдэх хэрэгтэй байна. Та амьдарч буй орон сууцаа өргөтгөх тухай бодож байгаа бололтой. Илүү чухал зүйлд анхаарлаа хандуулах хэрэгтэй бололтой. Сүүлийн үеийн нөхцөл байдлыг сайн тооцоолж, гол зорилгынхоо төлөө шаргуу хөдөлмөрлөсөн нь зөв байх. Сүүлийн үед бие тавгүй байгаа бол хоолны дэглэмээ өөрчлөх нь тусалж магадгүй. Шинэ жимс, хүнсний ногоо их хэрэглэх нь чухал. Ямар нэгэн зовуурь байгаа бол хүндрэхээс нь өмнө мэргэжлийн эмчид үзүүл.

ИХЭР

Энэ долоо хоногт дуусгасан байх ёстой ч хойш нь тавьсан ажлуудаа бүгдийг дуусга. Хойшлуулсан ажил томоохон асуудал үүсгэж магадгүй. Хэтэрхий олон саад бэрхшээлтэй хутгалдах гэсний хэрэггүй. Сэтгэлийг тань хамгийн их зовоож байгаа асуудалтай л нүүр тулснаар чухал үйл хэрэгт шийдэл олж, шинэчлэл өөрчлөлт хийж чадна. Танд зоригтой санаа, уран сэтгэмж байх ч өөрийн санал бодол, төлөвлөгөөгөө бусдад танилцуулахдаа тодорхой бус байдлаа ил харуулах хэрэггүй. Өөртэйгөө холбоотой бүх хүмүүстэй харилцаагаа сайжруулахад хичээл зүтгэл гарга. Төлөвлөсөн орлогоо олж чадвал эргээд хурдан ашиг олохуйц зүйлд мөнгөө оруул. Бодит боломжоо тодорхойлох хэрэгтэй болно. Шинэ төсөл хэрэгжүүлэхийн тулд тодорхой гүйцэтгэл чухал хэрэгтэй. Шинэ холбоо харилцаа тогтоовол бизнест тань тусалж чадах хүчирхэг найз нөхөдтэй болно. Эерэг холбоог зузаатгахыг хичээ. Энэ нь таны урмыг хугалахгүй бололтой. Гэхдээ бусад хүмүүст хэт найдах гэсний хэрэггүй. Та өөрийн хүч, боломж нөөцөө ашиглан амжилт олсон нь дээр. Бусад хүмүүс таны хийж байгаа үйлдэлд шаардлага тавьж болно. Дүрэм журам зааврыг баримталж байх шаардлагатай. Долоо хоногийн сүүл рүү санхүүгийн боломждоо эргэлзэн тээнэгэлзэх нь таныг хүсэл мөрөөдлөө биелүүлэхээс хойш суухад хүргэнэ. Зарцуулах мөнгөний дүнгээс айх түгшүүрээ даван туулж чадвал бүх зүйл байх ёстой байрандаа очно. Орлогоо нэмэгдүүлж санхүүгийн байдалдаа сэтгэл хангалуун болохыг хүсэж байгаа бол мэдлэг боловсролыг эрхэмлээрэй. Ажил хэрэгт хэрэгтэй зүйл бол шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа шинжилгээ байх болно. Мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч сонгосон арга барилаа өөрт тохирох эсэхийг туршиж үзээрэй. Холбоо харилцаа маш их хэрэгтэй байх бөгөөд уужуу тайван сэтгэлээр найз нөхөдтэйгөө харилцах, гэр бүлийнхэнтэйгээ өдрийг хамтдаа өнгөрүүлэхэд таатай үе. Гайхалтай романтик учрал таныг хүлээж байна. Хосуудын харилцаа идэвхгүй байсан бол бага зэрэг чармайлт л харилцааг сэргээж, халуун дулаан хайрыг мэдэрнэ. Худал хуурмаг байдал атаархал зэрэгт автах юм бол бүх зүйл замбараагаа алдах болно. Тиймээс өөрийгөө илүү сайн танихыг хичээ. Хэн нэгний нууцыг хадгалах танд маш хэцүү байх болно.

МЭЛХИЙ

Энэ долоо хоногт эрч хүчтэй байгаа болохоор та шинэлэг ер бусын зүйлийг хайж эхэлнэ. Судалгаа шинжилгээ хийх, сурах зэрэг нь амжилттай сайн байхын зэрэгцээ өмнөх нууцлаг асуудлууд шийдэгдэх болно. Ямар нэгэн зөвлөгөөнд оролцсоноор мэдлэгээ өргөжүүлж чадна. Нарийн мэргэжлийн хүмүүс эрэлттэй үе байна. Сайн дурын ажил хийх нь амьдралыг өөр нэгэн өнцгөөс таних боломж өгнө. Таны зөн билэг өндөр байна. Таны эрч хүч, энерги аажмаар өсөн нэмэгдэж байгааг мэдэр. Өөрийн үзэл бодлыг хамгаалж чадвал ажил дээрээ хүндлэл хүлээх болно. Хоромхон зуурт л нөхцөл байдал таны давуу тал болон хувирч болох юм. Гэхдээ эрсдэлтэй алхам хийхээс зайлсхий. Бусад хүмүүсийн тараасан цуу ярианд бүү итгэ. Мөн ямар нэгэн чухал нууцыг бусдад задлахаас зайлсхий. Дэмий зүйлд мөнгө үрэхээ тэвчвэл та хэвийн нөхцөл байдлаа эргүүлэн олж авах болно. Тухайн нөхцөл байдлыг хүлээж авах чадвар, цаг үеэс хамааран боловсруулах тактик зэрэг нь саад бэрхшээлийг даван туулахад туслана. Долоо хоногийн сүүл рүү төлөвлөсөн ажил санаснаар явагдахгүй хазайх хандлагатай болно. Өөрийгөө сөрөг байдлаас хамгаалж, тодорхойгүй нөхцөлтэй гэрээ хэлэлцээрийг хойшлуул. Хамтын хичээл зүтгэл шаардсан ажил их байна. Ердийнхөөс илүү хүндрэл гаргах асуудалд бэлэн бай. Эрүүл мэнддээ анхааралтай ханд. Та бодож байгаагаасаа ч илүү өөртөө хайхрамжгүй хандаж байна. Танд сэтгэл санааны урам зориг өгч, тайвшрахад туслах үйл ажиллагаанд оролцох хэрэгтэй. Хэт их ажлаасаа түр хөндийр. Та бусдад болон өөртөө туслах хоёрын тэнцвэрийг хадгалах хэрэгтэй. Өөртөө хэтэрхий хатуу хандаж байна эсвэл үргэлж зугаа цэнгэл хөөж байна уу гэдгээ сайтар бодоорой. Хувийн амьдралд гэнэтийн эргэлт гарахыг үгүйсгэхгүй. Та зөв гэж бодсон зүйлдээ итгэлгүйгээр агшин зуур хариу үйл хөдлөл хийхээ болих хэрэгтэй. Ганц бие хүмүүс өөртөө таалагдсан хэн нэгэнтэй уулзвал хайрын түүхийг эхлүүлнэ.

АРСЛАН

Авьяас чадвар тань үзэл бодлоо илэрхийлэх хүсэл эрмэлзлийг өдөөж өгнө. Өөрийн ур чадварыг харуулах үедээ хэн нэгний хэлэх ухаалаг зөвлөгөөг анхааралтай сонс. Олныг хамарсан үйл явдалд хэт автах хэрэггүй. Од эрхэс эрсдэл гаргах хэрэггүйг зөвлөж байна. Та юу ч хийж байсан олон нийтийн харилцаа болон хувийн амьдралаа тэнцвэржүүлэхэд хэцүү байж мэдэх юм. Бие махбод харагдаж байгаагаасаа илүү муу байгаа тул зан ааш тавгүй байна. Эрүүл мэндээ шалгуулж, эмчилгээ хийлгэснээр байдал дээрдэнэ. Сэтгэл санаа хийж гүйцэтгэх ёстой ажлаас болж дарамттай байна. Гэсэн ч ажлаа битгий хойшлуул. Ажлаа дуусгахын тулд тулгарсан бэрхшээлүүдийг шийдвэрлэх хэрэгтэй болно. Хамт олонтойгоо зарим зүйл дээр ширүүн маргана. Ийм нөхцөл байдал бүхий л харилцаанд тохиолдох учир аль болох зөвшилцөлд хүрэхийн хичээж, бусдыг сайн сонс. Асуудал үүсгэж байгаа учир шалтгааныг олох нь чухал үе. Ирээдүйд нөлөөлөх суралцах чиглэлийн талаар найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж, үзэл бодлоо хуваалцах хэрэгтэй. Хэрвээ та ямар нэг зүйлд бүрэн төвлөрч чадахгүй байгаа бол энэ талаар бодох хангалттай цаг өөртөө гарга. Өөрийн дотоод мэдрэмжийг олж авах нь нөхцөл байдалд сайнаар нөлөөлнө. Долоо хоногийн сүүл рүү танд тусалж чадах мэдээллийг хаа нэгтээгээс хайж олох тул олдсон боломжийг сайн ашигла. Ажлын эрч хүч идэвх зүтгэлтэй байдал, гайхалтай чадвар зэрэг тань таны хүсэж байсан тэр л үр дүнг авчрах болно. Өөрийн ур чадвартаа итгэ. Таны мэдлэг туршлага бүх зүйлийг зүй ёсоор хийх тулгуур байх болно. Эрч хүч буурч, халдварт өвчинд өртөж болзошгүй байна. Хэт бүү ядар. Мөн зөв хоолны дэглэм сахь. Архи спиртийн төрлийн ундаанаас хол бай. Өөрийнхөө болон өөртөө муу санадаг хүний хооронд хамгаалалтын бүрхүүл бий болго. Сонирхолтой үйл ажиллагаа ч зугаатай гэхээсээ илүү хэцүү юм шиг л санагдах болно. Танд дотно харилцаа үгүйлэгдэж байж мэднэ. Өөрийгөө хэт хязгаарлахгүй бол таатай нөхцөл байдлыг олж чадна. Итгэл хүлээлгэсэн хэн нэгэн таагүй хандлага гаргаж магадгүй. Иймд бүх хүнтэй харилцахдаа хашир болгоомжтой байгаарай.

ОХИН

Долоо хоногийн эхээр таны сэтгэл санаа хувирамтгай байгаагаас болж гэнэтийн гайхалтай санаа орж ирнэ. Хэдий та бүх судалгааг хийсэн ч ямар нэг хэлэлцүүлэг дээр асуудал гарч таныг бухимдуулна. Холбогдох бүх мэдээлэл ил болох хүртэл тухайн асуудлаа хойш тавих хэрэгтэй. Өөрийн хийх ёстой үүрэг даалгавраа бүгдийг гүйцэтгэ. Өөртөө зориулж цаг гаргахад хамгийн тохиромжтой үе. Цаашид ач холбогдолгүй асуудлыг холбогдох хүнд нь бүрэн даатгаж орхи. Нөлөө бүхий хүний ивээлд орвол цаашдын өсөлт дэвшилтэд ашигтай ч өөр хүнд их найдах нь эрсдэлтэйг тооц. Долоо хоногийн дунд үе болон түүнээс хойш хугацаанд сайн судалж танилцалгүйгээр гэрээ хэлэлцээр байгуулах болон худалдан авах шийдвэрийг бүү гарга. Хүмүүстэй харилцахдаа хэт бардамнах юм бол хамт олон, танил нөхдийн харьцаанд ан цав гарах болно. Сэтгэл хөдлөлөө барихыг од эрхэс зөвлөж байна. Ажлын хэмнэл нэлээд удаан явагдах болно. Од эрхсийн зүгээс ирэх нөлөө өөрийн үүрэг хариуцлагадаа хичээл зүтгэл илүү их гаргах хэрэгтэй гэдгийг харуулж байна. Гэхдээ шинэ төлөвлөгөөгөө эхлүүлэх бол нарийн төвөгтэй зүйлийг өөрийгөө албадан хийх хэрэггүй. Найзуудын хүрээнд атаархал үүсэх бөгөөд энэ явдлыг буруугаар нь эргэхээс өмнө зогсоох хэрэгтэй. Тулгарсан асуудлыг эвээр зохицуулж, шийдвэрлэх талаас нь бодож үз. Ажил хэргээ ая тухтай явуулах орчин чухал байна. Алдар нэртэй хүнтэй уулзах юм бол бялдууч, зусарч зангаас зайлсхий. Өөрийн зүрх сэтгэл болон үзэл санаандаа үнэнч бай. Бусдыг дуурайх нь таныг тэнэг байдалд оруулна. Ойрын хүрээлэлд үүсэх бяцхан асуудлаас болж найз нөхөдтэйгөө муудалцахаас болгоомжил. Дотоод хүсэл мөрөөдлийн эрч хүч их байх ба төлөвлөгөө биелэх хүртэл та тайван байж чадахгүй бололтой. Хайр дурлал, зугаа цэнгэл таныг дуудаж байна. Та цагийг сайхан өнгөрүүлэх бодолтой байгаа тул хөгжилдөхөд бэлэн бай. Таны хайрын харилцаа бага зэрэг муудсан байсан ч энэ харилцаандаа урам зориг авчрах сайхан боломж гарч ирж байна.

ЖИНЛҮҮР

Энэ долоо хоногт ашиг олж, эд баялгаа нэмэгдүүлнэ. Элдэв хов живийг тоолгүй урагш харж чадвал ажил тань бүтнэ. Хувийн харьцаагаа хянаж, чухал хүмүүстээ эерэг бодол төрүүлэх хэрэгтэй. Олон асуудал тулгарах үед хэрэг болох найз нөхөд байгаад талархана. Гэхдээ хамтын албан ажиллагаа таагүй байх болно. Бусадтай хэл амаа ололцох асуудал тулгарна. Та буруугүй ч байсан зөвийг хамгаалах эсэх нь таны сонголт байна. Шударга ёсыг сэргээж чадвал аз жаргалаар бялхана. Эрч хүчтэй байсан ч нөөц бололцоогоо хамаагүй зарцуулахаа тэвчих хэрэгтэй. Өөрийн байр суурийг сайтар бодож үзэхэд гэмгүй. Тансаг хэрэглээнд болгоомжтой ханд. Мөнгөний хэмжээнээс шалтгаалан хорхой хүргэсэн худалдан авалтаа хойшлуул. Өмнөх төлбөрөө төлөх хэрэгтэйг өөртөө сануул. Таны амьдралд ах дүү, хамаатнууд чухал үүрэг гүйцэтгэнэ. Гэр бүлийн харьцаагаа бусдад бүү дэлгэ. Долоо хоногийн сүүл рүү од эрхсийн зохицлоор таны зүрх хайр баяслаар дүүрнэ. Болзоонд явах урилга хүлээн авсан бол бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэх шинэ хувцас худалдан ав. Таны сэтгэл хайрлах энэрэх хүслээр дүүрнэ. Гэр бүлдээ анхаарал тавьж, үр хүүхдүүдээ халамжлах цаг иржээ. Мөн сүм хийд орж буян үйлд. Сэтгэлээ тайван байлгаж, цагаа зөв төлөвлө. Хир их эерэг өөрчлөлт хийнэ, төдий чинээ аз жаргалтай байх болно. Хосуудын хооронд үл ойлголцол гарсан ч, удаан хугацаанд үргэлжлэх хэрүүл маргаанаас зайлсхий. Ойр дотнын хүндэлдэг хүмүүстэйгээ сэтгэлийн асуудал хайрын мэдрэмжээ хуваалц. Тэгвэл тэд таныг хүрээлж, танд хир их хайртай байдгаа харуулна.

ХИЛЭНЦ

Энэ долоо хоногт түншүүдтэйгээ урьдчилан гэрээ хэлэлцээр хийх, судалгаа явуулах, шаардлагатай мэдээлэл хүлээн авах зэрэг ажил урагштай байна. Шинэ төслүүдээ барьж авах цаг болжээ. Амьдралдаа ямар нэгэн зүйлийг эрс өөрчлөхөөр шийдсэн бол хойш тавилгүй эхэл. Хэрэгтэй мэдээлэл олж авах тул нэмэлт орлого олох эсвэл шинэ төрлийн үйл ажиллагаанд шилжих боломжтой байна. Хэн нэгэн танаас тусламж хүсэж магадгүй. Бусдыг зовлон жаргалыг хуваалцахаас бүү цааргал. Гэхдээ хэт өгөөмөр зангаас болж таны эрч хүч доройтож болохгүй. Бие махбодын эрч хүч нэмэгдэх боловч тогтворгүй зан ихэснэ. Тав тухгүй санагдах орчин таныг идэвхтэй байхад хүргэнэ. Од эрхсийн үл ойлгогдох нөлөөг багасгахын тулд илүү ухаалаг байх хэрэгтэй болно. Санаа бодлоо бүгдийг гүйцэлдүүлнэ. Таны шаргуу байдал итгэл үнэмшүүлэх чадвартай тань нийлж амжилтад хүргэнэ. Амьдралдаа шинэ өөрчлөлт гаргахаас өмнө болж байсан зүйлс тань үгүй болох болно. Ихэнх шаргуу бөгөөд урам зоригтой хүмүүс амжилттай байж чадна. Аз болон сайн хувь тавилан таны өмнөх саадыг засна. Худалдаа наймаа хийдэг бол маш завгүй байна. Улс орны хөгжил дэвшил эсвэл уруудаж доройтох эсэхийг шийдэх асуудалд оролцож мэднэ. Долоо хоногийн сүүл рүү улс төр болон нийгмийн ажил хийдэг хүмүүс албан тушаал ахих, нэр алдраа нэмэх боломж гарч болно. Таны бүтээлч байдал ур чадварыг тань нэмэгдүүлнэ. Тусламж хэрэгтэй байгаа хэн нэгэнд эргэлзэлгүй тусал. Цаг үедээ тохирсон онцгой төлөвлөгөө зохиож, түүнийгээ хэрэгжүүлэхэд таатай. Таны хувийн амьдралд нөөц төлөвлөгөөний хэрэг гарч болзошгүй. Ойр дотнын хэн нэгэн танаас чухал үнэнийг нууж байж магадгүй. Өөрийн эрүүл мэндийг онцгой анхаар. Настай хүмүүс хууч өвчин сэдрэх магадлалтай бөгөөд хэрвээ анхаарахгүй бол нэлээд хугацааны турш эмчлэх хэрэгтэй болно. Хайртай хосуудын сэтгэл байнгын хэрүүл, ажилдаа хэт уягдах зэргээс болж хөрж болно. Бие биеэ аль болох хүлээцтэй сонс. Нэг нэгэндээ сэтгэлд нь үүрд хадгалагдан үлдэх буруу үг гаргаж магадгүй. Өмнөх үл ойлголцлоо мартах хэрэгтэй. Ганц бие хүмүүсийг сонирхолтой, сэтгэл хөдөлгөм болзоо хүлээж байна.

НУМ

Энэ долоо хоногт амьдралын эрч хүч өндөр түвшинд байна. Таныг нэлээд хугацаанд зовоож байсан асуудал сайнаар шийдэгдэнэ. Танд сайн туслах мэргэжлийн хүнээс зөвлөгөө ав. Баярлаж, талархсан сэтгэлээ ямар нэг байдлаар жүжиглэлгүй илэрхийлж сурвал та бусдын арга эвийг төвөггүйхэн олох бололтой. Заримдаа та мөнгө олохын тулд үрэх хэрэгтэй бөгөөд хэрвээ шинэ бизнес эхлүүлж байгаа бол харамгүй зарцуул. Найз нөхөд болон хамтран ажиллагсадтайгаа харилцах харилцаагаа зохицуулахын тулд боломжтой бүх зүйлийг хийхийг хичээ. Хэрвээ уучлалт гуйх шаардлагатай бол хойшлуулах хэрэггүй. Нэгэн зэрэг олон зүйл хийхийг оролдох нь ихэнхийг нь хам хум байдалд оруулах хандлага гарна гэдгийг тооц. Буруу юманд холбогдох магадлалтай тул сонирхолтой боловч эрсдэлтэй зүйлээс холуур өнгөрөх хэрэгтэй болно. Өөрийн мэдрэмжээ хайхрахгүйгээр бүү орхи. Хөрөнгө санхүүгийн хомсдолтой байдлаас болж стресст орно. Таны санааг зовоож байсан асуудлууд удахгүй шийдэгдэх болно гэдэгт итгээрэй. Долоо хоногийн сүүл рүү өөрийн юу хэлж байгаагаа сайн хянаж хэлэлцүүлэг маргааныг тогтвортой байлгах тал дээр анхаар. Зарим асуудал санаандгүй гарч ирэх бөгөөд түүнээс болж өөрчлөлт хийнэ. Гэнэтийн түргэн зан гаргалгүй, сэтгэлийн хөөрлөө жолоодож сурах хэрэгтэй. Та ууртай хүмүүстэй тулгарвал зүгээр л анзаараагүй мэт өнгөрөө. Хэн нэгэн таны байр сууринд атаархаж, далд явуулга хийж болзошгүй. Хосуудын харьцаа хэвийн байх болно. Харин хамаатан садны хүмүүсээс болж гэр бүлд нэлээд асуудал үүснэ. Ганц бие хүмүүс таамаглаж байгаагүй газраа хайр сэтгэлтэйгээ учирч болно. Гэнэтийн учралд бэлэн байгаарай. Дархлаа суларч эрч хүч буурч магадгүй. Буруу зуршлаа бас өөрчил. Эрүүлжих зөв аргыг сонгоорой.

МАТАР

Од эрхсийн сайн нөлөөг давуу тал болгон ашигла. Мэргэжлийн сургалтад хамрагдах, өөрийгөө сорьсон салбарт ажиллах зэрэг нь таны ирээдүйд амжилт авчрах болно. Эргэн тойрныхоо хүмүүсийн түрэмгий өдөөн хатгалгад бүү авт. Мөн бусдад өөрийн санаа бодлоо бүү тулга. Гэрээ хэлэлцээ хийх үед болгоомжтой бай. Хамтран ажиллагсад таны санаачилгыг дэмжихгүй байгаа мэт санагдах ч энэ нь тэдний их ачааллаас үүдсэн бухимдал байж мэднэ. Сайн түншийн дэмжлэггүйгээр хол явахгүй гэдгээ ойлгоно. Хэн нэгнийг буруутгахыг хүсэх бөгөөд хэт өвөрмөц байхыг хичээх хэрэггүй. Өөрөө бүгдийг хийхдээ сайн байсан ч зарим үед хөндлөнгөөс ажиглан, бусдаар хийлгүүлэх хэрэгтэй. Иймд цаг үеийн хандлагуудыг өөрийн цэвэр мэдрэмжээр ялгаж салгах шаардлага гарна. Ажлын дарамтаа хөнгөлөхийн тулд найзуудтайгаа уулз. Бусдын ашиг сонирхлыг хүлээн зөвшөөр. Амьдралдаа шинэ өөрчлөлт гаргах хэрэгтэй боловч зарим талаар өмнө нь болж байсан зүйлс болохгүй болно. Онцгойлон хувийн аюулгүй байдлыг эрхэмлэ. Ойр дотнын хэн нэгэн танаас чухал үнэнийг нууж байж магадгүй. Долоо хоногийн сүүл рүү олон нийтийн ажилд оролцох нь танд өөрийгөө илэрхийлэх боломж өгөх болно. Гэхдээ гаднын халдлага гарахаас сонор сэрэмжтэй бай. Удаан хугацаанд уулзаагүй найз нөхөддөө анхаарал хандуул. Ойр дотнын хүмүүс тань магтаалын үг, хайр энэрэлээр дутаж байж мэднэ. Гэр бүлд зарим нэг сэтгэл зовоосон асуудал байгаа бол одоо л чин сэтгэлээсээ ярилцаж шийдвэрлэх хэрэгтэй. Ажил их байсан ч дотнын хүмүүстэйгээ хамт байхыг хичээ. Сайн найз тань хол газрын сонин сайхан зүйл хуваалцана. Удахгүй од эрхэс зохист байрлалд шилжсэнээр хайр дурлалын харилцаа амжилттай байх болно. Хайрын харилцаандаа тэвчээртэй ханд. Ганц бие хүмүүс хосоо олох магадлалтай арга хэмжээнд оролцоход илүүдэхгүй. Эрүүл мэндийн асуудалдаа анхаарал тавь. Зохистой хоол хүнс хэрэглэх шаардлага тулгарч байна.

ХУМХ

Энэ долоо хоногт суралцах авьяасаа гаргаж чадах юм бол эрдэм шинжилгээний болон судалгааны ажилд ахиц гарна. Ажил хэргийн холбогдолтой чухал хэрэгцээтэй мэдээлэл авах магадлалтай. Олон улсын харилцаа сайтай хүмүүст маш ашигтай ажлын санал ирнэ. Чухал мэдээ ирэх бөгөөд энэ нь шинэ сонголт хийх боллоо гэсэн дохио байх болно. Хамт олны зүгээс гаргаж буй саналуудыг анхааралтай сонсоход илүүдэхгүй байх. Ажил хэрэгт сөргөөр нөлөөлөх зөрчилдөөн үүсэж мэдэх юм. Таагүй зүйл тохиолдож болзошгүй од эрхсийн байрлалтай тул үг хэлээ цэгнэж, согтууруулах төрлийн ундаанаас хол байхыг хичээгээрэй. Сэтгэл санаа тогтворгүй үед чанга хатуу үгээр бусдыг дайрах магадлалтай. Үнэтэй, зарлага хэтэрсэн үйл ажиллагаа аюултай байж мэднэ. Таныг дарамттай үүрэг хариуцлага нөмрөн ирж байгаа бол өөртөө үүнийг цагт нь хийж дуусгана гэж амла. Сэтгэлийн түгшүүр ихтэй байгаа бол асуудлын учрыг нь олж, өөрийн саналаа зөвшөөрүүлэхэд анхаар. Бизнес эрхлэгч нар зээл авах шаардлага гарч магадгүй. Хэд хэдэн чухал асуудал шийдэх хэрэгтэй болох бөгөөд эд хөрөнгө чухал байлаа ч гээд энэ нь таныг аз жаргалтай байлгах хангалттай шалтгаан болохгүй гэдгийг анхаар. Долоо хоногийн сүүл рүү бага зэрэг аз сорьсон зүйл хийх нь таны амьдралыг сонирхолтой болгож, урамшуулах болно. Итгэж буй хүмүүстэйгээ ойр байж, тэднээсээ зөвлөгөө авч, зүрх сэтгэлээ сонс. Амьдралын хэмнэл хурдасна. Цаг хугацааг бүрэн ашиглаж, өмнөө байгаа бүхнээ амжуулбал хүссэн үр дүндээ хүрч чадна. Гэр бүлээрээ цагийг хөгжилтэй өнгөрүүлэх болон найз нөхөдтэйгөө адал явдалтай аялах бодлоо хэрэгжүүлээрэй. Таны өдөр тутмын амьдралд хэрэгтэй өөрчлөлт хэрэгжвэл үүнд сэтгэл хангалуун байх болно. Бусдад өөрийн санаа бодлыг илэрхийлэхээс бүү нэрэлх. Гэр бүлийн таагүй асуудлаа хурцдахаас нь өмнө шийдвэрлэх хэрэгтэй. Найзуудынхаа санаа бодлыг ойлгох мэдрэмжтэй байх хэрэгтэй. Хайртай хүнээсээ найз нөхдөө илүүд үзэх хандлагатай байгаа бол аль аль талын байр суурийг ойлгож байж жинхэнэ аз жаргалыг олно гэдгийг сана.

ЗАГАС

Энэ долоо хоногт зөв аргаар санхүүтэй холбоотой асуудлаа шийдвэрлэж чадах бөгөөд энэ нь урт хугацааны зорилгуудаа нэгтгэн, төсвөө үр дүнтэй зарцуулах боломж олгоно. Өөрийн онцгой авьяасаа хөгжүүл, энэ нь танд бага ч болов нэр хүндийг авчирна. Хэрвээ танд ажлын дарамт их байвал сэтгэл хөдлөл өндөр байна. Мөнгөнд үрэлгэн хандаж байж болох юм. Ашигтай бизнесийн санал аз турших тул санхүүтэй холбоотой зүйлд нухацтай ханд. Гэнэт хүчтэй үйл хөдлөл хийх цаг биш. Цалин хөлсний асуудлыг хэлэлцэхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Өөрчлөлтөд хир хурдан дасаж чадахаа бодолцох хэрэгтэй. Хүмүүс танд зөвлөх боловч сонголт хийхдээ анхааралтай хандах хэрэгтэй. Өөртөө хэт ачаалал өгөлгүй ажлаа аль болох хөнгөхөн зохицуулахыг хичээ. Дархлаа суларч байгаа тул амин дэмтэй хоол хүнс ихээр хэрэглэ. Хайр дурлалын харилцаанд асуудал гарч ирэх бөгөөд өөрийгөө ойлгох боломжтой болно. Долоо хоногийн сүүл рүү харилцааны асуудал санаа зовооно. Хэдийгээр та өмнөө тавьсан зорилготой, ажилдаа дуртай ч гэр бүлдээ зарцуулах цаг зав хомс бол асуудал үүснэ. Зав гаргахгүй бол гэр бүл тань анхаарлын гадна орхигдох бололтой. Хайртай хүнтэйгээ тэмдэглэх үйл явдлын шалтгаан ол. Романтик уулзалт зохион байгуул. Эсвэл оройн цагаар буйдан дээр тухлан суугаад хүсэл мөрөөдлөө хуваалц. Өөртөө итгэх итгэл танд сайнаар нөлөөлнө. Хэрвээ одоо тайван байж цаашид болох зүйлд санаа зовохоо боливол ихийг бүтээж чадна. Эхнэрээ баярлуул эсвэл нөхөртөө урмын уг харамгүй хайрла. Үр хүүхдүүддээ сайн эцэг эх байхыг хичээ. Өсвөр насны хүүхэдтэй хүмүүс хүмүүжилд нь сөрөг нөлөө үзүүлэх ямар нэгэн асуудалд орооцолдохоос урьдчилан сэргийл. Хүүхэд чинь таны дуртай зүйлийг хийх гэвэл зөвшөөрч, тэдэнд зааж сурган цагийг үр бүтээлтэй хөгжилтэй өнгөрүүлэхийг хичээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Зурхай Урлаг

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

14/09/2026
Зурхай Урлаг

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

07/09/2026
Зурхай Урлаг

Ордуудын есдүгээр сарын зурхай

01/09/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Маск” продакшн албан ёсоор тарлаа

21/09/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

21/09/2026

Анжелина Жоли Сальма Хайек нар нөхөрлөлөө “онцгой холбоо” гэв

20/09/2026

Остин Абрамс “Resident Evil”-ийн зураг авалтын үеэрх хүнд үзүүлбэрүүдийн талаар ярив

20/09/2026

BTS-ийн V сонсголын бэрхшээлтэй фэндээ дохионы хэлээр хариу үзүүлжээ

20/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.