Монголын тайз, дэлгэцийн урлагт өөрийн өнгө төрх, уран бүтээлийн арга барилаараа танигдсан жүжигчин бол Монгол Улсын гавьяат жүжигчин Уртнасангийн Уранчимэг.
Өнөөдөр түүний төрсөн өдөр.
У.Уранчимэг найман хүүхэдтэй айлын дундах охин болон өсжээ. Тэрбээр жүжигчин болох хүсэл мөрөөдлөө багаасаа тээж, бүр гуравдугаар ангид байхдаа энэ мэргэжлийг сонгохоор шийдсэн гэдэг.

