Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Өнөөдөр Гавьяат жүжигчин У.Уранчимэгийн төрсөн өдөр
Кино

Өнөөдөр Гавьяат жүжигчин У.Уранчимэгийн төрсөн өдөр

Урлаг Урлаг21/09/2026Шинэчлэгдсэн:21/09/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын тайз, дэлгэцийн урлагт өөрийн өнгө төрх, уран бүтээлийн арга барилаараа танигдсан жүжигчин бол Монгол Улсын гавьяат жүжигчин Уртнасангийн Уранчимэг.

Өнөөдөр түүний төрсөн өдөр.

У.Уранчимэг найман хүүхэдтэй айлын дундах охин болон өсжээ. Тэрбээр жүжигчин болох хүсэл мөрөөдлөө багаасаа тээж, бүр гуравдугаар ангид байхдаа энэ мэргэжлийг сонгохоор шийдсэн гэдэг.

Тэрбээр 18 настайдаа Улсын драмын эрдмийн театрын босгыг алхаж, өдөр нь суралцаж, орой нь өлгүүрчнээр ажиллаж эхэлсэн гэдэг. Удалгүй дагалдан жүжигчнээр ажиллаж, Ардын жүжигчин Д.Мэндбаярын шавь болжээ. СУИС-д дөрвөн жил суралцсаныхнаа дараа тэрбээр театртаа мэргэжлийн жүжигчний хувиар эргэн ирсэн байна.

Түүний театрын тайзнаа бүтээсэн дүрүүдээс “Цахлай” жүжгийн Нина, “Далан худалч” жүжгийн Пагма, “Хар санаа ба хайр сэтгэл” жүжгийн Луйза, “Шөнө дундын бүжиг” жүжгийн Шубира, “Шөнө амталсан нулимс” жүжгийн Чимгээ зэрэг нь онцгой байр суурь эзэлдэг. Түүнийг зөвхөн нэг төрлийн дүрд баригддаггүй, сэтгэлзүйн өөр өөр өнгийг мэдрүүлж чаддаг жүжигчин болохыг харуулсан юм.

Дэлгэцийн уран бүтээлийн гараагаа тэрбээр 1993 онд “Бүсгүйн завилгаа” кинонд гол дүр бүтээснээр эхэлжээ.

Театрын уран бүтээлийнхээ зэрэгцээ тэрбээр “Хувьсал” продакшнаа толгойлж, “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч”, “Тооцоогүй тоглоом”, “Атганд үлдсэн эрдэнэ”, “Миний нууц”, “Тэнгэрээс буусан од”, “Ноён эмэгтэй”, “Хувь заяа”, “Аминч”, “Сэтгэлийн уяа” зэрэг бүтээлүүдээр үзэгчидтэйгээ “уулзжээ”.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Өнөөдөр “Фантастик” продакшны жүжигчин М.Баярбатын төрсөн өдөр

07/11/2026
Кино Урлаг

Адам Драйвер “Star Wars” ертөнцийн Бен Сологийн тухай бие даасан киноны төсөл бүрмөсөн цуцлагдсаныг баталжээ

06/11/2026
Кино Урлаг

Өнөөдөр Гавьяат жүжигчин Аглуу буюу Л.Баттулгын төрсөн өдөр

06/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр “Фантастик” продакшны жүжигчин М.Баярбатын төрсөн өдөр

07/11/2026

ФОТО: “Үндэсний бичиг, соёл” сэдвийн хүрээнд Монголын үндэсний музейн холбогдох зарим цуглуулгаас

07/11/2026

Хээрийн “Хуримын ордон”

07/11/2026

Адам Драйвер “Star Wars” ертөнцийн Бен Сологийн тухай бие даасан киноны төсөл бүрмөсөн цуцлагдсаныг баталжээ

06/11/2026

Хилари Дафф дахин хэзээ ч хүүхдүүдээ аялан тоглолтдоо авч явахгүй гэв

06/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.